top of page

Гэр бүлээрээ Шинэ Зеландад амьдрах уу?

Updated: Jun 9

Гэр бүлээрээ Шинэ Зеландад амьдрах хамгийн найдвартай бөгөөд таатай боломж бол эхнэр, нөхрийн хэн нэг нь Магистрын зэрэгт суралцах юм.


  • Үүнд хамгийн түрүүнд академик IELTS 6.5-тай дүйцэх Англи хэлний чадвар шаардах ба 1-2 жилийн хугацаатай Магистрын хөтөлбөрт элсэх боломжтой.

  • Хэлний оноо хүрэхгүй бол хэлний бэлтгэлд суралцах, Шинэ Зеландын NZCEL L4 ба L5 академик англи хэлний курсэд эхлээд суралцах боломжтой (энэ хугацаанд гэр бүлээ авч явах боломжгүй).

  • Магистрын зэрэгт суралцаж төгсөхөд сургууль, хөтөлбөрөөс хамааран сургалтын төлбөр 1 жилийн 35,000-45,000 байдаг. Жишээ нь 2025 онд төрийн их сургууль University of Aucklandын Мастерын дундаж төлбөр 42.000 NZ$ байхад, Victoria University of Wellington 38.000 NZ$ байна.

  • Auckland хотод байршилтай томоохон хувийн дээд сургуулиудын 1 жилийн төлбөр дунджаар 30.000 NZ$, төрийн коллежүүдийн төлбөр 33,000 NZ$ байна.


 ONZA Education -ээр үнэ төлбөргүй зуучлуулаад хөнгөлөлт, тэтгэлэг аваарай. Доор 2025 онд хөнгөлөлт, тэтгэлэг санал болгож буй зарим Магистрын хөтөлбөрийн мэдээллийг харуулав.

Магистрын зэрэгт Шинэ Зеландад сурснаар суралцах хугацаанд

  • гэр бүлийн виз спонсорлож хамт амьдрах боломжтой.

  • Оюутан 20 цагийн ажиллах эрхтэй. (судалгааны магистр цагийн хязгааргүй)

  • Гэр бүлийн хүн ажлын виз авч, бүтэн цагаар ямар ч төрлийн ажил хийх эрхтэй.

  • Гэр бүлийн хүний ажлын визийг дагалдаж 5-19 насны хүүхдүүд улсын ЕБС-д сургалтын төлбөргүй суралцана.


Мөн төгсөөд Та

  • 3 жилийн нээлттэй ажлын виз авч

  • гэр бүлтэйгээ үргэлжлүүлэн хамт амьдарч

  • эхнэр/нөхөр мөн ажлын нээлттэй визтэйгээр

  • 2-уулаа ямар ч төрлийн ажил хийх эрхтэй.

  • хүүхдүүд улсын ЕБС-д сургалтын төлбөргүй суралцана.

  • магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 1 жил бүтэн цагаар ажиллаад, ажлын саналтай бол шууд оршин суух виз хүсэх боломжтой.

  • эрэлт хэрэгцээтэй ажлын байранд ажиллах санал авбал байнгын оршин суух виз хурдан хугацаанд авах боломжтой.

Хамгийн гол нь Та санхүүгийн хувьд сургалтын төлбөрөө төлөх, өөрийн болон гэр бүлийнхээ эхний жилийн амьдрах зардлыг найдвартай орлогын эх үүсвэрээс бэлдсэн байх хэрэгтэй. #onzaeducation, #шинэзеландынзууч


Бидэнтэй цаг товлоод боломжийг ярилцаарай.


ОНЗА Боловсрол баг

Comments


ONZA kiwi logo
bottom of page