

Захирал А.Номин
Яагаад ONZA Education гэж?
Бид Шинэ Зеландын боловсролын мэргэшсэн зөвлөх, зууч (NZCG#17) бөгөөд тус улсын Цагаачлал, визний лицензтэй зөвлөхтэй (#201800984) хамтран ажиллаж Auckland хотод салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Гадаадад суралцах нь хөтөлбөр сонголт ба виз мэдүүлгээр хязгаарлагдахгүй ба явахын өмнөх бэлтгэл, ирсний дараах суурьшил, дасан зохицол нь таны аяллын хамгийн чухал хэсэг юм. Манай зөвлөхүүд Шинэ Зеланд, Австралид сурч, гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа бодит туршлагадаа үндэслэн танд, таны хүүхдэд хамгийн бодит мэдээлэл зөвлөгөөг өгч чадах тул бидэнд найдаж болно. Та цаг товлоод манай зөвлөхүүдтэй ярилцаарай.
Яагаад Шинэ Зеланд гэж?

ОНЗА харилцагчийн сэтгэгдэл
ONZA Education-ээс юу хүлээж болох вэ?
Хэрэв Та Шинэ Зеланд улсад суралцангаа ажиллаж амьдрах боломжийг хайж байгаа бол ONZA Education-ийг сонгосноороо эхний зөв шийдвэрээ гаргажээ. Гадаадад гарах шийдвэр нь бидний амьдралын том зорилго, урт хугацааны төлөвлөгөөний салшгүй хэсэг байх ёстой. Та бодитой төлөвлөгөө, зөв шийдвэр гаргахын тулд баталгаатай эх үүсвэртэй, тэнцвэртэй, үнэн зөв мэдээллийг мэргэшсэн зөвлөхүүдээс хайх хэрэгтэй.
ONZA Education нь Шинэ Зеландын гадаад оюутан, сурагчдыг халамжлах тухай боловсролын салбарын ёс зүйн дүрмийн дагуу олон улсын оюутнуудад тус улсын боловсролын системийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, нэг цэгийн үйлчилгээг санал болгодог. Ёс зүйтэй ажиллах нь бидний баримталдаг №1 зарчим. Манай Боловсролын зөвлөхийн ёс зүйн дүрмийг эндээс харна уу. Бид үйлчлүүлэгч бүрийн сонирхол, зорилгыг нэн тэргүүнд тавьж, боловсролын зөвлөгөөг хувь хүн бүрт тохируулан, урт хугацааны хөгжил дэвшилд нь дэмжлэг болох байдлаар өгч, үйлчлүүлэгч өөрөө шийдвэрээ гаргахад нь тусалдаг.

Шинэ Зеландад бүх түвшинд суралцах боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх

Оюутны виз мэдүүлэхэд туслалцаа үзүүлэх, гэр бүлээ авч явахад мэдээлэл өгөх

Англи хэлний сургалт, их сургуулийн Pathway-гүүр хөтөлбөрүүдийг зөвлөн элсүүлэх

Шинэ Зеланд явахын өмнөх ба очсоны дараах туслалцаа, үйлчилгээ үзүүлэх

Шинэ Зеландын сургалтын байгууллагуудад зуучлан, элсэхэд туслах

Цагийн ажил хайх, Англиар CV бэлдэх, ажлын ярилцлагад бэлдэхэд туслах
Бүх сургуулиуд 1-р түвшний магадлан итгэмжлэлтэй.


Манай хамтрагч сургалтын байгууллагууд

















