Австралийн аялалтай Англи хэлний зуны кэмпэд 10/23-өөс өмнө амжиж бүртгүүлээрэй.
- Odonzaya A
- Oct 11
- 3 min read
Ирэх өвлийн амралтаар хөөрхөн хүүгээ, охиноо Англи хэлний сургалт, Аялал, Амралт хосолсон жинхэнэ Англи маягийн зуны кэмпийн онцгой хөтөлбөрт Австрали руу явуулмаар байвал манай хөтөлбөрийг та зөв сонгожээ. #onzaeducation нь Австрали улсын Langports Англи хэлний шилдэг сургуультай хамтран, Монголын өсвөр насны хүүхдүүдэд зориулсан Австралийн соёл, байгальтай танилцах, Брисбань, Гоулд Кост хотуудын жуулчдын үзвэр, үйлчилгээнүүдийг багтаасан гайхалтай 7-14 хоногийн хөтөлбөрийг танилцуулж байна.

Таны хүүхэд 12-17 настай, магадгүй анх удаа гадаадад явах гэж байгаа, эсвэл аль хэдий нь туршлагатай болсон ч Австралийн зуны сайхан улирлыг мэдэрч, алтан элстэй далайн эрэг дээр сэлж, зөвхөн Авсралид амьдардаг кенгру, коала-г харж, олон орны үе тэнгийн шинэ найзуудтай болж, Англи хэлээр ярих айдсаа хаямаар байвал манай хөтөлбөр яг тохирно.
Энэхүү хөтөлбөр нь 2 хэсэгтэй бөгөөд эхний 7 хоног нь Австралийн зүүн эрэг дээрх Брисбань хотод, хоёр дахь 7 хоног нь Брисбаниас урагшаа 2 цагийн машинаар явах зайд байрладаг далайн эрэг дээрх Гоулд Кост хотод болох юм. Langports Англи хэлний сургууль нь тус 2 хотод өөрийн сургуулийн салбар кэмпустай ба сургуулийн багш нар, ажилтнууд Таны хүүхдийг өөрийн хүүхэд, дүү мэт халамжилж, хамгийн найдвартай үйлчилгээг үзүүлнэ.
Та хүсвэл хүүхдийн хамт Австралийн аяллын виз мэдүүлэх боломжтой.
Эхний 7 хоногийн хөтөлбөр
Таны хүүхдийг манай ажилтан Улаанбаатараас авч яван Брисбань хотын ОУ-ын нисэх онгоцны буудалд 2026/1/11 гэхэд аваачих ба хүүхдүүдийг хоёр хоёроор нь Австрали айлууд гэртээ хүлээн авна. Сурагчдын тоо ба хүйсийн байдлаас хамаарч 3-уулаа нэг айлд байрлах боломжтой. Австрали айл сурагчдад өглөө, өдөр, оройн хоол бэлдэж өгнө.
Эхний 7 хоног нь зөвхөн Монгол хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй ба Даваагаас Баасан гарагийн өглөө бүр 9,00-12,00 цагт Брисбань хотын 5 хагас өдрийн аялал хийж, өдөр 13,00-16,00 цагт Англи хэлний хичээл орно. 1/18-ны Ням гарагт сургуулиас буцах хүүхдүүдийг нисэх онгоцны буудал хүргэх ба дараагийн хөтөлбөрт оролцох хүүхдүүдийг Гоулд Кост хот руу автобусаар хүргэж өгөн, Австрали айлд байрлуулна.

Хоёр дахь 7 хоногийн хөтөлбөр
Энэхүү хөтөлбөрт олон улсаас сурагчид ирж оролцох тул Монгол сурагчид маань гадаад хүүхдүүдтэй танилцах, найзлах боломжтой. 1/19-нөөс эхлэн өглөө бүр 9,00 - 12,30 цагт Англи хэлний хичээл орж, 13,30 - 16,30 цагт хагас өдрийн багийн зохион байгуулалттай үйл ажиллагаануудтай. Бямба гарагт аялал жуулчлалын аль нэг томоохон үзвэрийг үзэх хөтөлбөртэй.

Хөтөлбөрийн төлбөр
Эхний 7 хоногийн төлбөр 2580 австрали доллар (AUD) ба олон хүүхэд явах тусам энэ төлбөрөөс AUD100-300 хөнгөлөгдөх юм. Төлбөрт дараах зүйл багтсан байна.
Онгоцны буудлаас тосох, шилжих, хүргэж өгөх
Нийт 15 цагийн Англи хэлний сургалт
Сургалтын материал, бүртгэл, захиргааны зардал
5 хагас өдрийн дотоод аяллын үйл ажиллагааны зардал
Австрали айлд 2-3 хүүхэд хамтдаа 7 хонох зардал
Австрали айлын бэлдэж өгөх өдрийн 3 хоол
Автобусны карт
Австрали маягийн барбекьютэй төгсөлтийн үдэшлэг
Групп зураг, гэрчилгээ, подволк
Хэрэв 2 дахь 7 хоногийн хөтөлбөрт үргэлжлүүлэн оролцох бол нэмж AUD1,167 -ийн сургалт ба үйл ажиллагааны төлбөр төлнө. Мөн наснаас хамаарч 1 долоо хоног Австрали айлд байрлах AUD545-595 төлнө.
Дээрх төлбөрт дараах зардал багтаагүй болно.
2 талын онгоцны тийз
Аяллын виз мэдүүлэх хураамж (AUD200)
Аяллын даатгал
ONZA үйлчилгээний хөлс

ОНЗА үйлчилгээний хөлс
Манай үйлчилгээний хөлс 1,000,000 төгрөг ба дараах үйлчилгээ багтсан байна.
Эцэн эх, асран хамгаалагчдад хөтөлбөрийн талаар бүрэн ойлголт өгөх
Хүүхдүүдийн хөтөлбөрт элсэх анкетыг бөглөж, суралцах, аялах урилга авч өгөх
Аяллын визэнд тавигдах шаардлагыг эцэг эхэд тайлбарлах, эцэг эх, асран хамгаалагчийн санхүүгийн чадварын үнэлгээг визэнд зориулж хийж өгөх
Хүүхдэд итгэмжлэл авахад туслах
Визний шаардлагын дагуу баримт бичгүүдийг хүлээж аван, аяллын виз мэдүүлэх туслалцаа үзүүлэх
Групп аяллын даатгал хийлгүүлэх
Групп онгоцны билет захиалах
Австрали дагуулж авах, буцааж авчрах багийн ахлагч томилох
Бүртгэл дуусах хугацаа - 2025/10/23
Монголын сурагчдын өвлийн амралтын хугацаа болон уг зуны хөтөлбөрийн эхлэх дуусах хугацаанаас хамаарч төлөвлөгөө хатуу хуваарьтай байна. Таны хүүхэд Австралийн аяллын виз мэдүүлэх ба уг виз 14-28 хоногийн дотор шийдвэрлэгдэж байна. Аяллын виз 12 хүртэлх сараар гардаг ба олон удаагийн орох эрхтэй байдаг.
Та шийдвэрээ гаргавал манай үйлчилгээний хураамжийн 15% буюу 150,000 төгрөгийн бүртгэлийн хураамж төлж, виз мэдүүлгийн үнэлгээ хийлгэх хэрэгтэй. Энэхүү хураамж нь буцаагдахгүйг анхаарна уу. Манай виз мэдүүлгийн туслалцааны баг таныг хүүхдээ уг хөтөлбөрт хамруулахад санхүүгийн хувьд боломжтой гэж дүгнэвэл та үлдэгдэл 85% буюу 850,000 төгрөгийг төлж, үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой.
Мөн эхний хөтөлбөрийн хураамжийн 10% буюу AUD250-ийг 10/30-ны дотор шилжүүлсэн байх шаардлагатай. Энэхүү урьдчилгааг бид 11/15 гэхэд сургууль руу шилжүүлэх үүрэгтэй ба виз гараагүй тохиолдолд уг урьдчилгаа буцаагдахгүй журамтай. Виз гараагүй тохиолдолд ОНЗА-д төлсөн үйлчилгээний хураамж мөн буцаагдахгүй. Тиймээс та санхүүгийн нөхцөл байдлаа бидэнтэй илэн далангуй ярилцах шаардлагатайг анхааруулж байна.

Хэрвээ та хүүхдээ энэхүү хөтөлбөрт явуулахыг хүсвэл хариуцсан ажилтан С.Уянгатай 8688-0878 дугаараар холбогдож мэдээлэл аван, уулзаж ярилцах боломтой. Мөн onzaeducation@gmail.com, Viber +976 99091060 дугаараар холбогдож ярилцах боломжтой.
ONZA Education & Visa




Comments