top of page

Урамшуулал, тэтгэлэг
Бид блог болон сошиал хуудсаараа Шинэ Зеландын сургалтын тухайн үеийн төлбөрийн урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг, оюутны амьдрал болон бусад холбогдох мэдээллийг тогтмол хуваалцдаг тул манай ONZA Education Mongolia фэйсбук ба инста хуудсыг дагаарай. Мөн тус улсын албан ёсны вэб сайтуудаас сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.

Та ямар мэдээлэл авмаар байгаагаа onzaeducation@gmail.com -ээр ирүүлээрэй.
Search


Сурагчаас оюутан руу эрсдэл багатай шилжих суурь хөтөлбөр
Монголчууд бид хайртай хүүхдүүдээ бага насанд нь гадаадад суралцуулах талаар тэр бүр бодоод байдаггүй. Учир нь бид тэднийхээ зөвхөн академик амжилт төдийгүй англи хэлтэй гадаад улсад ганцаараа амьдарч чадах эсэх, шинэ орчинд дасан зохицох эсэх, шинэ соёлыг хүлээж авч чадах эсэх, мөн их сургуульд элсэх найдвартай, бодитой замнал болж чадах эсэхэд санаа зовдог. Таны санааг зовоосон эдгээр асуудлыг #шинэзеланд -ын UP International College-ийн Pathways Link Programme (PLP) хөтөлб
Odonzaya A
6 days ago3 min read


Их сургуулийн бэлтгэл хөтөлбөртэй Бакалаврын зэрэгт суралцах
Та хайртай хүүгээ, охиноо Англи хэлтэй улсад Бакалаврын зэрэгт суралцуулах талаар судалж байна уу? #шинэзеланд улс таны жагсаалтад орох ёстой улсын нэг яахын аргагүй мөн. Яагаад гэж үү? Тус улс нь хүн төрөлхтөн хамгийн сүүлд суурьшсан арлуудын нэг бөгөөд хамгийн аюул багатай, амгалан тайван, тогтвортой нийгэмтэй. Мөн гайхамшигтай, дахин давтагдашгүй, унаган байгаль, цэнхэр далай, баялаг Маори өв соёл, аялал жуулчлалын үзвэрүүдээрээ алдартай. Эндээс дэлгэрүүлж уншина уу. Та ха
Odonzaya A
Apr 132 min read


Шинэ Зеландад ажиллах виз шууд мэдүүлж болох уу?
Шинэ Зеландад ажиллах, амьдрах боломжийг эрэлхийлж, олон хүмүүс дараах логик асуултыг бидэнд ирүүлж байна -> Би боловсролтой, мэргэжилтэй, хангалттай ажлын туршлагатай ч яагаад заавал Шинэ Зеландад дахин сурах ёстой вэ? Шууд ажлын виз эсвэл оршин суух виз хүсэх боломжгүй юу? Мэдээж болох ч, амаргүй. #шинэзеланд -ын Цагаачлалын систем илүү нотолгоонд суурилсан, нарийн шалгууртай байдаг тул Цагаачлал, визний зөвлөхүүд сурах → ажиллах → суурьших гэсэн найдвартай, үе шаттай замы
Odonzaya A
Apr 53 min read


Шинэ Зеландын оюутны виз ямар хугацаанд шийдвэрлэгдэж байна?
Шинэ Зеландын Цагаачлалын алба (INZ) нь бүх төрлийн визний шийдвэрлэгдэж буй хугацааг долоо хоног бүр вэб сайтдаа нээлттэй мэдээлдэг. 2026-03-28-ны өдрийн байдлаар оюутны визний шийдвэрлэлтийн хугацаа дараах байдалтай байна. Жишээ нь, төрийн их сургуульд сурахаар визний өргөдөл гаргасан нийт гадаад оюутны 50% -ийн виз ажлын 3 долоо хоногт шийдвэрлэгдсэн бол хувийн дээд сургууль, Англи хэлний сургуульд сурах оюутны виз дунджаар 5 долоо хоногт шийдвэрлэгдсэн байна. *Дундаж хүлэ
Odonzaya A
Mar 282 min read


Эрүүл мэндийн салбарт манлайлмаар байна уу?
#ONZAEducation нь эрүүл мэндийн үйлчилгээний менежментийн Австрали-Азийн мэргэжлийн байгууллага болох Australasian College of Health Service Management -ийн ур чадварын тогтолцооны дагуу удирдах ажилтан бэлдэх Master of Management in Healthcare , хурдацтай хөгжиж буй өгөгдлийн шинжилгээ ба дижитал эрүүл мэндийн технологийн салбарт манлайлах боломж олгох Master of Business Informatics in Healthcare Informatics Магистрын хөтөлбөрүүдийг #шинэзеланд улсад хөнгөлөлттэй үнээр сура
Odonzaya A
Jan 28, 20252 min read
bottom of page


