top of page

Шинэ Зеландын оюутны виз ямар хугацаанд шийдвэрлэгдэж байна?

Шинэ Зеландын Цагаачлалын алба (INZ) нь бүх төрлийн визний шийдвэрлэгдэж буй хугацааг долоо хоног бүр вэб сайтдаа нээлттэй мэдээлдэг. 2026-03-28-ны өдрийн байдлаар оюутны визний шийдвэрлэлтийн хугацаа дараах байдалтай байна.


Жишээ нь, төрийн их сургуульд сурахаар визний өргөдөл гаргасан нийт гадаад оюутны 50% -ийн виз ажлын 3 долоо хоногт шийдвэрлэгдсэн бол хувийн дээд сургууль, Англи хэлний сургуульд сурах оюутны виз дунджаар 5 долоо хоногт шийдвэрлэгдсэн байна.


*Дундаж хүлээлгийн хугацаа нь нийт өргөдлийн 50%-ыг шийдвэрлэхэд шаардагдсан хугацаа юм.


ONZA Education-ийн оюутнуудын виз аль сургалтын байгууллагад хэзээ визний материалаа өгснөөс хамаарч 1 долоо хоногоос 2 сарын хугацаанд шийдвэрлэгдэж байна. Гэвч сүүлийн хэдэн сарын хугацаанд нийт гадаад оюутны визний шийдвэрлэлт удааширч байгааг визээ өгсөн оюутнууд, боловсролын зууч байгууллагууд ба визний зөвлөгөө өгдөг байгууллагууд хэвлэл мэдээлэлд бичиж байна. Цагаачлалын албанаас 2025 оны 9-р сард “Adept” шинэ дижитал платформыг оюутны визэнд нэвтрүүлсэн ба энэхүү шинэчлэлийн зорилго нь өргөдлийн процессыг сайжруулж, виз шийдвэрлэлтийг илүү хурдан, үр ашигтай болгох явдал юм. Тиймээс гадаад оюутнууд визний өргөдлөө 1-2 сарын дотор шийдвэрлэгдэхийг хүлээж байгаа ч, сүүлийн үед ихэнх оюутан 2-3 сар хариугаа хүлээх тохиолдол гарч байна.


Хэдийгээр энэхүү виз шийдвэрлэх хугацаанд хэн ч нөлөөлөх боломжгүй ч, энэ нь хувь хүний өөрийнх нь дараах хүчин зүйлээс хамаардгийг анхаарч, төлөвлөгөөгөө эхнээсээ зөв гаргахыг зөвлөж байна.

  • Визний ачаалалтай үе: 2 ба 7-р сард семестр эхлэхийн өмнөх 3 сарын хугацаа визний хамгийн оргил ачааллын үе юм. Визний материалыг INZ-д ирсэн дарааллаар нь хянаж үздэг ба зарим тохиолдолд хичээл эхлэх хугацааг тооцож, дараалалд бага зэрэг өөрчлөлт оруулдаг гэж мэдээлдэг. Тиймээс өргөдлөө хичээл эхлэхээс 3-4 сарын өмнө өгсөн байх хэрэгтэй ба түүнээс ч өмнө өгөх боломжтой байдгийг санахад илүүдэхгүй.

  • Визний баримт бичиг: Оюутан хувийн мэдээлэл болон баримт бичгүүдээ хэрхэн оновчтой, зөв зохион байгуулж өгөхөөс виз шийдвэрлэх хугацаа хамаарна. Оновчтой 20 хуудас баримт бичиг, оновчгүй 100 хуудас замбараагүй баримт бичиг мэдээж таны визний шийдвэрлэлтийн хугацаа ба хариунд шууд нөлөөлнө.

  • Боловсролын зууч: Оюутнууд өөрсдөө визээ мэдүүлснээс визний асуултууд, шаардлагуудыг буруу, дутуу ойлгож визний шийдэх хугацааг удаашруулж, татгалзал авах тохиолдол гардаг. Мөн туршлагагүй боловсролын зууч, визний бизнес-зуучийг сонгон үйлчлүүлснээс болж сургууль, хөтөлбөр сонголтод ач холбогдол өгөхгүй, Шинэ зеландын визний шаардлагыг ойлгохгүйгээр виз мэдүүлснээс дээрхтэй ижил сөрөг үр дүн гарах тохиолдол олон байдаг. Тиймээс тус улсын боловсролоор дагнасан, мэргэшсэн зөвлөхөөс зөвлөгөө авах, албан ёсны цагаачлалын талаар зөвлөх эрхтэй Визний зөвлөхөөс тусламж авах нь таны мөнгө, цаг хугацааг хэмнэхээс гадна стрессийг багасгана.


Тиймээс хэрэв Та #шинэзеланд -ын оюутны виз мэдүүлэхээр төлөвлөж байвал хамгийн найдвартай боловсролын зууч #onzaeducation-ийг сонгож үйлчлүүлээрэй. Бид сүүлийн 2 жилд 40 гаруй оюутанд 98%-ийн амжилттайгаар визээ авахад нь тусалжээ. Манай оюутнуудын сэтгэгдлүүдээс та уншаарай. Энэ амжилт нь оюутнуудад эхнээс нь сургууль, хөтөлбөрөө оновчтой сонгох, визний баримт бичгээ зөв зохион байгуулж өгөхөд нь тусалж байгаа манай хамт олны туршлага, сэтгэл, хамтын ажиллагааны үр дүн юм. Бид тус улсын албан ёсны цагаачлал, визний зөвлөхтэй хамтран ажилладгаараа мөн давуу талтай.


Хэрвээ Танд оюутны визний шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол энд дарна уу.


Дашрамд, Шинэ Зеланд улсад сурахаар сүүлийн 10 жилд 568 Монгол хүн хандсанаас 65% нь оюутны визээ авч суралцсан байна. Сүүлийн 3 жилд энэ тоо өсч байгаа ба виз гаралтын хувь 90%-тай болсон нь Монголчуудын хувьд тус улсад ирж суралцах таатай боломжийг харуулж байна. Тус улсын визний шийдвэрийг зөвхөн Immigration New Zealand гаргадаг тул баталгаатай виз гаргана гэсэн саналд бүү итгээрэй.



ONZA Visa assistance team





Comments


ONZA kiwi logo
bottom of page