top of page

Шинэ Зеландад ажиллах виз шууд мэдүүлж болох уу?

Шинэ Зеландад ажиллах, амьдрах боломжийг эрэлхийлж, олон хүмүүс дараах логик асуултыг бидэнд ирүүлж байна -> Би боловсролтой, мэргэжилтэй, хангалттай ажлын туршлагатай ч яагаад заавал Шинэ Зеландад дахин сурах ёстой вэ? Шууд ажлын виз эсвэл оршин суух виз хүсэх боломжгүй юу?



Мэдээж болох ч, амаргүй. #шинэзеланд -ын Цагаачлалын систем илүү нотолгоонд суурилсан, нарийн шалгууртай байдаг тул Цагаачлал, визний зөвлөхүүд сурах → ажиллах → суурьших гэсэн найдвартай, үе шаттай замыг санал болгодог. Олон хүн мэргэжлийн хэд хэдэн дипломтой, англи хэлний өндөр чадвартай, ажлын туршлагатай байхад гадаадад ажиллаж амьдрах боломжтой гэж боддог. Гэвч Шинэ Зеландын цагаачлалын одоогийн системд зөвхөн цаасан дээрх диплом, CV чухал биш, харин таны зан төлвийн түүх, мэргэжил, туршлага, одоо хийж буй ажил нь цагаачлалын шаардлагад хэрхэн нийцэж, уялдаж байгаа нь маш чухал байдаг.


Жишээ нь

  • Тус улсад ажиллаж, амьдрах боломжтой ажлын виз хүсэхийн тулд заавал ажлын санал авсан байх хэрэгтэй. Гэхдээ Шинэ Зеландын ажил олгогчид хилийн гаднаас ажилтан авахыг эрсдэлтэй гэж үздэг ба аль болох тус улсад ирсэн байгаа, соёл, орчинд нь тодорхой хэмжээгээр дасан зохицсон, шууд ажиллах эрхтэй визтэй хүмүүсийг ажилд авахыг илүүд үздэг.

  • Та хилийн гадна байхдаа ажлын санал авлаа гэхэд тухайн ажил нь гаднаас хайж байгаа ур чадвар шаардсан ажил мөн эсэх, шаардлага хангасан цалин хангамжтай эсэх, ажил олгогч нь шаардлага хангах байгууллага мөн эсэх, таны мэргэжил, өмнөх ажлын туршлагатай хэр холбоотой гэх мэт Цагаачлалын шалгууруудыг хангаж буй эсэх нь маш чухал. Ихэнх ажлын санал дээрх шалгууруудыг хангадгүйгээс хүмүүс төөрөгдөлд ордог.


Харин Шинэ Зеландад сурах нь оюутан болж диплом авах тухай биш бөгөөд системийн дараах асуудлуудыг зэрэг шийдэж өгдөг, илүү стратегийн хөрөнгө оруулалт болох боломжтой гэж яригдаж байна.


  1. Дотоодын туршлага олж авах буюу суралцангаа хагас цагаар ажиллаж хөдөлмөрийн дотоод зах зээлийг илүү ойлгож, Шинэ Зеландын олон талт соёл бүхий ажлын орчинд дасан зохицох боломжийг олж авна.

  2. Ажил олгогчийн итгэлийг олох буюу илүү “эрсдэл багатай” ажилтны жагсаалтад орж, ажилд орох магадлалаа нэмнэ.

  3. Post-Study Work Visa авах давуу тал үүсэх буюу сургалтаа дүүргээд 3 хүртэлх жилийн хугацааны нээлттэй ажлын виз авснаар дотоодын ажлын туршлага хуримтлуулах боломж нээгдэж, ямар нэг ажил олгогчоос шууд хамаарахгүйгээр ажиллаж амьдрах боломжтой.

  4. Сайн төлөвлөсөн, зөв сургалтын хөрөнгө оруулалт нь Цагаачлалын илүү баталгаатай замналыг нээх буюу оюутнаас оршин суух үе шаттай замыг нээж өгнө.


Тиймээс хэдийгээр Та өндөр түвшний боловсрол, мэргэжилтэй, эрэлт хэрэгцээтэй ажлын ур чадвартай байж болох ч, шууд ажлын санал хайх, оршин суух виз хайх нь ажил олдохгүй байх, цагаачлалын шаардлагыг ойлгохгүй байх, ингэснээр сэтгэл зүйн ба санхүүгийн дарамтанд орох, хугацаа алдах эрсдэлтэй байдаг.


Шинэ Зеландад суралцах нь тойруу бөгөөд үнэтэй зам биш, харин байнгын оршин суух боломжийг олгож байгаа хамгийн стратегилэг бөгөөд шаталсан замнал болж байна. Үүний тулд та яг ямар чиглэлээр суралцахаа тус улсын мэргэшсэн Боловсролын зөвлөхтэй ярилцах нь хамгийн эхний зөв алхам юм. Манай зөвлөх А.Одонзаяатай онлайн уулзалтын цаг товлоод ярилцаарай.  Мөн манай лицентэй визний зөвлөх Darrell Enright Шинэ Зеландын бүх төрлийн визний зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байна. #виз


Бэлдсэн ONZA Visa Assistance Team


 

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
5 days ago
Rated 5 out of 5 stars.

Good to know! Xeregtei medeelel ugdugt ix bayarladag shuu.

Edited
Like
ONZA kiwi logo
bottom of page