


Виз мэдүүлгийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөөний хөлс нь тухайн харилцагчийн өмнөх визний татгалзал, яаралтай байдал, эрүүл мэндийн түүх, ивээн тэтгэгч, гэр бүлийн гишүүдийн харилцаа зэргээс хамааран нэмэгдэж болохыг анхаарна уу.
Үйлчилгээний багцад юу багтах вэ?
-
Сургалтын хөтөлбөрөө сонгоход туслах: Үйлчлүүлэгчийн боловсрол, мэргэжил, туршлага, одоогийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөнд нийцүүлэн сургалтын хөтөлбөрүүд санал болгох, боломжит pathway-г танилцуулах, шийдвэр гаргахад нь туслах.
-
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал: ОНЗА-тай гэрээтэй сургалтын байгууллагуудаас Монгол пасспорттой оюутанд санал болгож буй тэтгэлэг, хөнгөлөлт, цаг үеийн урамшууллын талаар мэдээлэл өгч, тэтгэлэг хүсэх, авахад нь туслах
-
Элсэлт, урилга авахад туслах: Суралцах өргөдөл, элсэлтийн маягт бөглөх, сургалтын 3 хүртэлх байгууллагад мэдээллийг илгээж, урилга хүлээн авах, сургалтын төлбөр төлөх зэрэг элсэлтийн дараа дараагийн үйл явцад туслах
-
Оюутны виз мэдүүлэхэд туслалцаа үзүүлэх: Оюутны визний шаардлага, виз мэдүүлэх үйл явцын талаар мэдээлэл өгч туслалцаа үзүүлэх, баримт бичиг скэнэрдэх, систем рүү мэдээлэл оруулах зэргээр виз мэдүүлэхэд шаардлагатай бүхий л туслалцаа, дэмжлэгийг үзүүлэх
-
Лицензтэй Визний зөвлөхөөс тусламж авах: Шаардлагатай тохиолдолд Лицензтэй Визний зөвлөхөөс зөвлөгөө авах гэрээ байгуулах, харилцан ойлголцох ба Англм хэлний орчуулга хийхэд туслах
-
Баталгаат орчуулагчийн хөнгөлөлттэй үйлчилгээ: Үйлчлүүлэгч өөрийн сонголтоор баталгаат орчуулагчаа сонгох ба хэрэв ОНЗА-гийн гэрээт орчуулагчаар үйлчлүүлэх тохиолдолд 20% хөнгөлөлттэй үнээр Монгол-Англи хэлний баталгаат орчуулгын үйлчилгээ авах
-
Шинэ зеланд явахын өмнөх тусламж: Эрүүл мэндийн даатгал, байрны түрээс, хил гаалийн мэдээлэл гэх мэт явахаас өмнөх мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулах.
-
Шинэ зеландад очсоны дараах тусламж: Онгоцны буудлаас тосох (нэмэлт 100-150NZ$), банкны данс нээлгэх, утасны дугаар, татварын дугаар, автобусны хөнгөлөлттэй билет авах зэрэгт туслах.
-
Дасан зохицох, сэтгэл зүйн тусламж: Шинэ улс, орчин, оюутны амьдралд дасан зохицоход шаардлагатай бусад мэдээ, мэдээллээр хангах, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө 1 удаа төлбөргүй өгөх
-
Нэмэлт хөнгөлөлтүүд: Суралцсан хөтөлбөр дуусаад Шинэ Зеландад үргэлжлүүлэн сурах бол ОНЗА мэргэжлийн үйлчилгээний хураамжаас 50-100% хөнгөлөлттэйгээр дараагийн үйлчилгээ авах. Мөн оюутны төрсөн аав ээж, ах дүү, хүүхэд, эмээ өвөө Шинэ Зеландад сурах, аялах зорилгоор үйлчлүүлбэл үйлчилгээний хураамжаас 20-50% хөнгөлөлт олгоно.

Шинэ Зеландад сурах боломжуудыг бидэнтэй ярилцаарай.

1
Англи хэлний сургалт
Ерөнхий англи хэлийг анхан шатнаас нь Шинэ Зеландад суралцах боломжтой. Тус улс нь Англи хэл сурах хамгийн тохиромжтой орнуудын нэг бөгөөд өдөр тутамдаа Англи хэлээр харилцангаа сурах-ажиллах-амрахыг зохистой хослуулан амьдрахад таатай. Мөн их сургуулийн элсэлтийн шаардлагад нийцэх Академик англи хэл суралцах олон сонголт бий. Жишээ нь тус улсын дотоодын Academic English -ийн NZCEL сургалт бий.
2
ЕБ-ын сургууль
Тус улс 13 жилийн ЕБ-ын системтнй. Таны 5-17 насны хүүхдүүд тус улсын ЕБС-ийн 1-13-р ангид гадаад оюутны визээр суралцах боломжтой. 10 хүртэлх насны хүүхэд 1 асран хамгаалагчтай хамт ирж суралцана.
Хэрвээ та хүүхдээ ирээдүйд Шинэ Зеланд, Австрали улсын их дээд сургууль, коллежид сургахаар төлөвлөж байвал 8-12-р ангид нь 6+ сараар Ахлах сургуулийн сурагчаар сургаж болно.
3
Төрийн их сургууль, коллеж
Шинэ Зеландад төрийн өмчийн 8 их сургууль, 16 коллеж байдаг ба их сургуулиуд топ 2% болон 500-д багтдаг (QS World University Ranking, 2025). Эдгээр нь бүх чиглэлийн инженер, боловсрол, анагаах, бизнес, нийгэм ба соёл, хөдөө аж ахуйн чиглэлүүдээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролыг санал болгодог. Нийт оюутны 15% нь гадаад оюутан ба тэд 70 өөр улс орноос ирж суралцаж байна.
4
Хувийн дээд сургууль
Шинэ Зеландын хувийн дээд сургуулиуд төрийн сургуультай ижил түвшний боловсролын зэрэг, диплом, сертивикатын хөтөлбөрүүд санал болгодог. Хувийн сургуулийн Бакалавр, Магистрыг төгссөнөөр төрийн сургуульд сурсан, төгссөнтэй ижил визний нөхцөлүүдтэй. Хувийн дээд сургууль нь их сургуулиудтай харьцуулахад илүү практик сургалттай, боломжийн төлбөртэй, Монгол оюутанд илүү тэтгэлэг, урамшуулал санал болгодог.
5
Pathway - Гүүрэн сургалт
9-р ангиа төгссөн Дунд боловсролын гэрчилгээтэй, эсвэл 12-р ангиа төгсөөгүй, төгссөн ч, их сургуулийн шаардлага хангахгүй бол үе шаттай 3 хүртэлх бэлтгэл хөтөлбөрт нийт 5 жил суралцах боломжтой. Мөн хэлний бэлтгэлтэй Магистр байна. Жишээ: Англи хэл 1 жил + Их сургуулийн бэлтгэл 1 жил + Бакалавр 3 жил эсвэл Англи хэл 6 сар + Магистар 1-2 жил гэх мэт. Боломжуудыг ярилцаарай.
6
Зеландын Засгийн газрын Манааки тэтгэлэг
Тус улсын 8 их сургууль, 3 технологийн коллежид бакалаврын дараах хөтөлбөр (postgraduate 6-12 сар), магистр (1-2 жил), докторын (3.5-4 жил) зэрэгт суралцах Монгол залууст Зеландын Засгийн газраас 100% тэтгэлэг олгодог. IELTS 6.5-тай, 1-2 жилийн ажлын туршлагатай, 18-40 настай байх зэрэг шалгууртай.
(уг тэтгэлэн түр зогссон)
