top of page
New Zealand Capital city

New Zealand
Шинэ Зеланд
Aotearoa

Нийслэл хот: Wellington

Хамгийн том хот: Auckland (1.7 сая хүн амтай)

Мөнгөн тэмдэгт: NZ $

Хүн ам: 5.3 сая (68% Европ, 18% Маори уугуул иргэд)

Албан ёсны хэл: Англи хэл, Маори хэл, Дохионы хэл

Газар нутаг: 268,021 km²

Шинэ Зеландын тухай

Шинэ Зеланд нь Австралиас зүүн өмнө зүгт 2000 км-ийн зайд, Номхон далайн өмнөд хэсэгт байрлах бие даасан засаглал, өвөрмөц соёл, өөрийн гэсэн онцлогтой тусгаар улс юм.

  • МЭ 1200-1300 үед Маоричуудын өвөг дээдэс Полинезийн бусад хэсгээс завиар ирсэн. Тэд Аотеароа (land of long white cloud) гэж нэрлэсэн.

  • 1642 – Голландын судлаач Абел Тасман Өмнөд арлыг нээж, Голландын газрын зургуудад “Nieuw Zeeland” хэмээн тэмдэглэгджээ.

  • 1769-1777 – Британийн ахмад Жеймс Күүк далайн эргийн шугамуудыг судалсан.

  • 1840 – Британичууд ба Маори омгуудын хооронд Вайтангийн гэрээ байгуулагдаж, Маоричуудын газрыг хамгаалах баталгаа өгч, Шинэ Зеландад Британийн хуулийг тогтоосон.

  • 1845–1872 –Маоричууд Британийн колончлолд эсэргүүцэл үзүүлж дайтсан.

  • 1893 – Шинэ Зеланд нь эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон дэлхийн анхны улс болов.

  • 1907 – Шинэ Зеланд Британийн эзэнт гүрний эрхшээлд орсон.

  • 1947 – Шинэ Зеланд Британийн хараат байдлаас гарч, тусгаар тогтносон улс болсон.

 

Энэ улс нь гайхамшигтай, дахин давтагдашгүй унаган байгаль, баялаг Маори өв соёл, дэлхийн түвшний боловсрол, аялал жуулчлалын боломжуудыг санал болгодог. Иргэдийн амьдрал-ажлын тэнцвэр хамгийн сайн хангагдсан гэж мэдээлэгддэг тул гэр бүл, хүүхдүүдэд ээлтэй улсын нэг юм.

Цаг агаарын хувьд жилийн 4 улиралтай, маш таатай цаг агаар, уур амьсгалтай ба хэт халж, хэт хүйтэрдэггүйгээрээ давуу талтай. Шинэ Зеланд нь өмнөд ба хойд 2 үндсэн аралтай ба өвлийн улиралд хойд арал дээр бороо их орж, урд арал дээр цас унадаг. Энэ улиралд цана, чаргаар гулгаж, цас мөс үзэх хүсэлтэй гадаад, дотоодын жуулчид өмнөд арлыг зорьдог ба хойд арлын ногоон байгаль, алтан шаргал навч алагласан ой модон эмжээртэй цэнхэр далайгаар нүд сэтгэлээ баясгах гэж мөн зочилдог байна. #Шинэзеланд

  • Зуны 12-р сарын өдрийн дундаж температур: 20 - 25˚C

  • Намрын 3-5-р сарын өдрийн дундаж температур: 17 - 21˚C

  • Өвлийн 6-8-р сарын өдрийн дундаж температур: 12 - 16˚C

  • Хаврын 9-11-р сарын өдрийн дундаж температур: 16 - 19˚C

461278066_514774661281970_9075174584483857719_n.jpg
New-Zealand-city and nature.webp
Шинэ Зеландын  боловсролын систем ба сургалтын төлбөр

​​Шинэ Зеланд улс нь дэлхий нийтэд аюулгүй орчин, амгалан тайван байдлаараа алдартай бөгөөд гадаад оюутнууд суралцахад тохиромжтой. Мөн Англи хэл дээр боловсрол олгодог дэлхийн улсуудаас дээд боловсролын чанараараа #1-т, нийт улс орнуудаас #5-д жагсдаг (QS World University Ranking, 2026), Харин бага, дунд, ахлах, дээд боловсролын нийт систем нь дэлхийд #7-д ордог (World Economic Forum, 2024) ордог. Тус улс нь гадаад оюутны аюулгүй байдал, эрүүл энх, сайн сайхан байдлыг дэмжих, хамгаалах зорилго бүхий үндэсний хэмжээний Боловсролын ёс зүйн баримт бичиг (Education Code of Practice)-ийг боловсруулан хэрэгжүүлж буй дэлхийн анхны улс юм. Гадаад оюутан элсүүлэхийн тулд их дээд сургууль, коллежууд энэхүү баримт бичгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах шаардлага тавигддаг.

 

Шинэ Зеланд улс төрийн харьяаны 8 их сургуультай ....цааш унших.

Амьдрах зардал

Гадаадад суралцахын тулд мөнгө санхүүгээ үр дүнтэй удирдах чадварт суралцах хэрэгтэй. Шинэ Зеландад сурахаар сонирхож байвал амьжиргааны зардлын талаар тодорхой мэдээлэлтэй байж, урьдчилан төлөвлөх нь санхүүгийн боломжиндоо нийцсэн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Оюутны амьдрах зардал хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Үүнд:

  • Байршил: Томоохон хотууд болох Оакланд, Веллингтонд амьдрах зардал нь бусад жижиг хотуудтой харьцуулахад 20-30% өндөр.

  • Амьдралын хэв маяг: Хувь хүнд тогтсон өдөр тутмын зуршлууд нийт гарах зардалд шууд нөлөөлнө. Жишээ: тамхи татдаг бол өндөр зардалтай.

  • Амьдрах байрны төрөл: Оюутны байранд амьдрах, айлд амьдрах (home stay), хажуу өрөө хөлсөлж амьдрах, өрөө хувааж амьдрах зардал ялгаатай.

Ихэнх оюутны визээр 7 хоногт 25 цаг ажиллах эрхтэй ба 1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 23.15 NZ$. ... цааш унших

445451-learn-new-every-day-campaign-image.jpg
Image by Kyle Glenn
Шинэ Зеландын оюутны виз

Шинэ Зеланд улс нь визэндээ хатуу шаардлага тавьдаг улсуудын нэг. Гадаад оюутан тус улсад сурахаар ирэхийн өмнө сургалтын төлбөр ба амьдрах зардлаа нарийн төлөвлөсөн байхыг зөвлөдөг.

Оюутны хамгийн түгээмэл виз нь Fee paying student visa ба визийг онлайнаар мэдүүлнэ. Визний төлбөр буцаагдах нөхцөлгүй 850 NZ$-ийг Immigration New Zealand-д онлайнаар төлнө. 

Оюутны визийг хичээл эхлэхээс 3 сарын өмнө мэдүүлсэн байхыг зөвлөдөг. Визний хариу дунджаар 1-2 сарын дотор ирдэг ба виз олгох шийдвэр гарсан тохиолдолд төлбөр төлсөн хугацаагаар буюу дээд тал нь 4 жилийн хугацаатай оюутны электрон визийг олгоно.  

Оюутны виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгаа, бүрдүүлэх материалууд олон нийтэд нээлттэй байдаг ба ... цааш унших

Сургалтын дараах ажлын виз

Шинэ Зеланд улс нь суралцахад таатай улс төдийгүй төгссөний дараа төгсөгчийн насыг харгалзахгүйгээр, суралцсан хугацаа, мэргэжил, түвшингээс (level) хамааруулан 3 хүртэлх жил ажиллаж амьдррах боломжтой ажлын виз санал болгодог. Энэхүү ажиллах хугацаандаа ихэнх гадаад төгсөгч оршин суугч болох шаардлагыг хангадаг. 

Уг визийг одоогийн оюутны визний хугацаа дууссанаас хойш 3 сарын дотор мэдүүлэх шаардлагатай (6/30-нд виз дуусаж байвал, ажлын виз мэдүүлэх сүүлийн хугацаа 9/30 гэсэн үг). бид тус улсын албан ёсны Лицензтэй визний зөвлөхийн хамт сургалтын дараах виз мэдүүлэх зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байна.

Засгийн газраас визний бодлогод байнгын өөрчлөлт хийдэг ба .... цааш унших.

maori greeting.JPG
b.png
Засгийн газрын Манааки тэтгэлэг -  Manaaki

Шинэ Зеландын Засгийн газрын 100% тэтгэлгийг тус улсын 8 их сургууль, 3 технологийн коллежид бакалаврын дараах хөтөлбөр (postgraduate 6-12 сар), магистр (1-2 жил), докторын (3.5-4 жил) зэрэгт суралцахаар төлөвлөж байгаа Монгол залууст авах боломжтой.

 

Англи хэл IELTS 6.5-тай, сүүлийн 2 жил Монголдоо амьдарсан, 18-40 настай, сурах чиглэл нь МУ-ын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц байх, төгсөөд нутагтаа очиж ажиллах зэрэг тодорхой шалгуур ба шаардлагуудтай.

 

Албан ёсны мэдээллийг эндээс авна уу (жич: 2025-2026 онд Монгол улс уг тэтгэлгийн жагсаалтаас түр хасагдсан байна). #шинэзеланд, #тэтгэлэг

Уг тэтгэлгээр суралцсан Б.Бат-Эрдэнийн зөвлөгөө, ярилцлагыг эндээс үзээрэй.

Шинэ Зеландын зургийн цуглуулга

ONZA kiwi logo
bottom of page