top of page

Шинэ Зеландын оюутны виз

Updated: Mar 28

Шинэ Зеланд улс нь визэндээ хатуу шаардлагатай улсуудын нэг. Ялангуяа эрүүл мэндийн асуудал, хувь хүний зан төлөвийн (гэмт хэрэгт холбогдож байсан түүх, мансууруулах ба согтууруулах ундаатай холбоотой шүүх цагдаагийн асуудал, өр төлбөртэй байдал, бусад орны визний хууль дүрэм журмыг зөрчиж байсан түүх гэх мэт) асуудалд маш нухацтай ханддаг. Гадаад оюутан тус улсад сурахаар ирэх үедээ эхний хөтөлбөр эсвэл эхний жилийнхээ сургалтын төлбөр ба амьдрах зардлыг бэлдсэн байх ёстой гэж үздэг. #Шинэзеланд


Сургууль, хөтөлбөрөө сонгоод, сурах урилгаа хүлээн авсан бол хичээл эхлэхээс 6 сарын өмнөөс визний баримт бичгүүдээ бэлдэж, очихоос 3 сарын өмнө виз мэдүүлсэн байхыг зөвлөдөг. Жил бүрийн 2-р сард хичээлийн шинэ жил эхэлдэг, мөн 12-р сарын дундаас 1-р сарын дунд хүртэл Зул сарын баярын амралт болдог тул визны процесс энэ хугацаанд удаашрах магадлалтай байдаг.



Визийг онлайнаар мэдүүлэх ба оюутны виз мэдүүлэх зааврыг эндээс харна уу. Анх удаа оюутны виз мэдүүлж байгаа бол дараах баримт бичгүүдийг Англи хэл дээр, хэрэв Англиас өөр хэл дээр бол заавал баталгаат орчуулгыг бэлдэх шаардлагатай. Оюутны визээ сунгаж байгаа бол эндээс заавар харна уу.


Оюутны виз мэдүүлэхэд дараах үндсэн баримт бичгүүдийг эхний ээлжинд бэлдэнэ. #onzaeducation-ийн Визны туслалцааны багаас таны нөхцөлд байдлаас хамааран ямар нэмэлт баримт бичиг хэрэгтэй талаар зааварчилгаа өгнө. Бид таны мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд лицензтэй визний зөвлөхөөс зохих зөвлөгөөг авч өгнө.

 

  • Визний зураг - шаардлагыг эндээс харна уу.

  • Хүчин төгөлдөр гадаад пасспорт (эзэмшигчийн гарын үсэгтэй хуудсын хамт)

  • Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх-e-mongolia- аас авч болно.

  • Цагдаагийн тодорхойлолт -e-mongolia- аас авна.

  • Сургалтын төлбөрөө төлөх чадвартайгаа нотлох банкны баримт бичиг

  • 1 жилээс урт хугацаагаар сурах бол эхний жил амьдрах зардал 1 хүний 20,000 NZ$ (ЕБС-ийн сурагч 17,000 NZ$)

  • 1 жилээс бага хугацаагаар сурах бол 1 сарын 1,667 NZ$ (ЕБС-ийн сурагч 1,417 NZ$)

  • Эрүүл мэндийн ерөнхий шинжилгээ, үзлэг (1 жилээс урт сурах бол) ба цээжний рентгэн зураг (6+ сараар сурах бол) - SOS Medica Mongolia эмнэлгээс цаг авч үйлчлүүлнэ. Учир нь тус эмнэлэг Immigration New Zealand-ийн баталсан Монгол дахь ганц олон улсын эмнэлэг юм.

  • ЕБС, их дээд сургууль төгссөн диплом, дүнгийн хуулбар

  • Гэр бүлийнхний тухай мэдээлэл


Оюутны визний төлбөр буцаагдах нөхцөлгүй 850 NZ$ ба онлайнаар (credit, debit card) шууд Цагаачлалын албанд төлнө. Виз олгох шийдвэр гарсан тохиолдолд төлбөр төлсөн хугацаагаар буюу дээд тал нь 4 жилийн хугацаатай оюутны e-visa буюу электрон визийг олгоно.


Оюутны визээ ямар хугацаанд шийдвэрлэж байгаа сар бүрийн мэдээллийг мэдээллийг эндээс авч болно. Ирүүлсэн мэдээлэл, баримт нотолгоог Цагаачлалын албанаас хангалтгүй эсвэл итгэл үнэмшилгүй байна гэж үзвэл татгалзах боломжтой ба зарим тохиолдолд нэмэлт мэдээлэл, түүнийг нотлох баримтуудыг шаарддаг. Татгалзсан тохиолдолд яагаад татгалзсан шалтгааныг бичгээр тодорхой ирүүлдэг. Мэдүүлсэн виз ямар шатанд явж байгааг эндээс шалгаж болно.


Оюутны визээ хүлээн авсан бол хичээл эхлэхээс 7-14 хоногийн өмнө Шинэ Зеландад ирж, сургуулийнхаа шинэ оюутны хөтөлбөрт хамрагдах нь үр дүнтэй.  #onzaeducation -ээс Шинэ Зеланд явахын өмнөх ба ирсний дараах зааварчилгаа, зөвлөмжийг өгнө. Мөн бид онгоцны буудлаас тосох, түр амьдрах оюутны байр олох, гадаад оюутны ба гэр бүлийн гишүүний аялал, эрүүл мэндийн даатгал авах зэрэг нэмэлт үйлчилгээг санал болгож байна.


Оюутны визтэй үед 7 хоногт 25 цаг ажиллах эрхтэй (визний нөхцөлөөс хамаарна) ба Бакалавр, Магистрын оюутнууд сургуулийн амралт хооронд болон зуны урт амралтаар 40 цаг ажиллах боломжтой байдаг. Судалгааны чиглэлээр суралцах Магистрын зэргийн ба PhD судалгааны оюутан бүтэн цаг ажиллах эрхтэй оюутны виз авдаг. 1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хуулиараа 23,15 NZ$ байдаг тул цагийн ажил олж хийж чадвал 7 хоногтоо 400 NZ$ орчим орлоготой байж, өөрийн өдөр тутмын амьдрах зардлаа олох боломжтой байдаг. #onzaeducation -ээс оюутны CV-ийг 1 удаа хянаж, засварлан сайжруулж, ажлын ярилцлагад бэлдэх зөвлөгөөг өгдөг.


Оюутны визээр ажил хийнгээ мөнгө хурааж, хадгаламж үүсгэх, сургалтын төлбөрөө төлөх боломжгүй ба ажил олгогч нар хууль зөрчдөггүй тул оюутны визний нөхцөлийг дагаж цагийн ажил санал болгодог. Визэнд заасан нөхцөлийг зөрчвөл дахин виз сунгах, шинэ төрлийн виз хүсэх хүсэлтийг шууд татгалзах үндэслэл болдог (жишээ нь ажил хийх эрхгүй визээр ажил хийж орлого олсон, эсвэл 25 цагаас илүү цаг хууль бусаар ажиллаж орлого олсон, Англи хэл сурч байгаа оюутны ирц 95%-аас бага буюу сурахаар ирсэн зорилгоо биелүүлээгүй, Бакалаврын оюутны сурлагын дүн шаардсан түвшнээс доогуур байх гэх мэт).


Оюутны виз мэдүүлэхэд хувь хүн, түүний гэр бүлийн нууцад хамаарах маш олон өгөгдөл, мэдээллийг цуглуулдаг тул Та боловсролын зууч байгууллага, хувь хүнээр үйлчлүүлэхийн өмнө мэргэшсэн байдал, ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг заавал шалгаарай. Та Шинэ Зеландын виз найдвартай, хурдан гаргана гэсэн сэжигтэй, хуурамч байх магадлал өндөр саналыг давхар нягталж, залилангийн гэмт хэргийн золиос болохоос сэргийлээрэй. Визний шийдвэрийг зөвхөн Immigration New Zealand гаргадаг.


#onzaeducation нь Шинэ Зеландын албан ёсны лицензтэй визний зөвлөхтэй хамтран ажилладаг тул Та бидэнд итгэж болно. Манай үйлчилгээний хураамжийн мэдээллийг эндээс авна уу.


ОНЗА виз туслалцааны баг

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
ONZA kiwi logo
bottom of page