Сургалтын дараах ажлын виз
- Odonzaya A
- Sep 16, 2024
- 1 min read
Updated: Sep 24, 2024
Шинэ Зеланд улс нь суралцахад таатай улс төдийгүй төгссөний дараа 3 хүртэлх жил ажиллах боломжтой Сургалтын дараах ажлын виз санал болгодог. Уг визийг одоогийн оюутны визний хугацаа дууссанаас хойш 3 сарын дотор мэдүүлэх шаардлагатай (6/30-нд виз дуусаж байвал, ажлын виз мэдүүлэх сүүлийн хугацаа 9/30 гэсэн үг). Энэхүү ажиллах хугацаандаа ихэнх гадаад төгсөгч байнгын оршин суугч (permanent resident) болох шаардлагыг хангадаг.

Сурч байгаа түвшин, мэргэжлээс хамаарч сургалтын дараах ажлын виз 8 сараас 3 жилийн хугацаатай олгогддог. Жишээ нь, Магистр (L9), Докторын (L10) зэргээр сурч төгссөн оюутан 3 жилийн нээлттэй ажлын виз авах боломжтой (ямар ч ажил хийж болно).
Ажлын санал хүлээн авсан Доктор зэрэгтэй оюутнууд шууд байнгын оршин суугчийн виз мэдүүлэх боломжтой ба Магистраар төгссөн оюутан 1 жил ажилласныхаа дараа уг визийг хүсэх боломжтой.
Бакалаврын (L7-L8) зэрэгтэй төгссөн оюутан сурсан хугацаатайгаа ижил хугацаагаар нээлттэй ажлын виз хүсэх боломжтой.
Харин L4-L7 түвшний суурь хөтөлбөрт суралцагчийн мэргэжил нь ажлын виз хүсэх боломжтой ажил мэргэжилд багтаж байвал (https://www.immigration.govt.nz/.../qualifications...) сурсан хугацаатайгаа ижил хугацаагаар "нөхцөлт" ажлын виз авах боломжтой (зөвхөн сурсан чиглэлээрээ ажиллаж болно).
Сургалтын дараах ажлын визтай ихэнх гадаад ажилтны гэр бүлийн хүн мөн ажил хийх, хүүхдүүд нь улсын ЕБС-д төлбөргүй суралцах эрхтэй байдаг. https://www.immigration.govt.nz/.../bringing-family-if....
Англи хэлний курс ба L1-L3 түвшний сургалтад суусан оюутан төгссөнийхөө дараа ажлын виз хүсэх боломжгүй ба Pathway буюу L4+ түвшний дараагийн гүүр сургалтуудад сууснаар Сургалтын дараах ажлын виз хүсэх боломжуудыг нээж болно.
Засгийн газраас энэхүү визний бодлогод байнгын өөрчлөлт хийж байгаа тул доорх линкээр шинэчлэгдсэн мэдээллийг шалгаж байгаарай. https://www.immigration.govt.nz/.../post-study-work-visa
ОНЗА Визний баг
Comentários