top of page

"Welcome to oNZa package"- Шинэ Зеландад тавтай морил.

Nov 7, 2024
2 min read

Updated: Sep 4

Хэрвээ та, таны хайртай гэр бүл Шинэ Зеландад анх удаа сурахаар, амьдрахаар ирж байгаа бол биднээс найдвартай мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ аваарай.


Та #onzaeducation-ээр зуучлуулаагүй ч, тус улсад суралцах визээ хүлээн авсан бол манай "Welcome to oNZa package"-ийг 700,000 төгрөгөөр авах боломжтой. Манай Auckland хот дахь салбар дараах багц үйлчилгээг нэг доороос үзүүлж байна. Та тус улс руу аялахаас хамгийн багадаа 14 хоногийн өмнө бидэнд 7500 7599, Viber +976 99091060, onzaeducation@gmail.com хаягаар хандаарай.



Хэрвээ та тус улсад үргэлжлүүлэн суралцахаар шийдвэл энэ төлсөн мөнгөөрөө манай мэргэжлийн боловсролын ба визний зөвлөгөө, үйлчилгээг 50-100% хөнгөлөлттэй авах эрхтэй. Та ямар түвшний хөтөлбөрт ямар хугацаагаар хэзээ сурахаас хамаарч хөнгөлөлт тооцогддог. Тиймээс эхнээсээ #onzaeducation -ийг сонгон үйлчлүүлэх нь ухаалаг сонголт болно.


Хэрвээ та манай багцыг бүтнээр нь биш зөвхөн онгоцны буудаас тосуулах үйлчилгээ, эсвэл түр байр захиалуулах үйлчилгээ авах бол 50-150 NZ$ төлөөд зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой. Та ачаа ихтэй бол Auckland, Wellington, Christchurch хотын ОУ-ын онгоцны буудлаас Монгол хүнээр тосуулахад 100-150 NZ$ төлөөд манай үйлчилгээг аваарай. Олон цаг нисээд ирэхэд тань Монгол хүн инээмсэглэн таныг найрсгаар угтан авч, очих хаяг дээр хүргэж өгнө.


Мөн өдрийн цагаар буугаад, ачаа багатай яваа бол автобус, галт тэргээр өөрөө зорчих боломжтой. Auckland-ийн онгоцны буудлын экспресс автобусны талаар эндээс мэдээлэл харж болно. Эсвэл Uber taxi дуудан үйлчлүүлбэл очих хаягаас хамааран 50-150 NZD төлөх боломжтой байдаг.


Та заавал зочид буудал, AirBNB-ээс үнэтэй өрөө, эсвэл цонхгүй, харанхуй хямд өрөө захиалах шаардлагагүй. Бид эхний 7 хоногоос эхлээд 6 сар хүртэл түр амьдрах байр олоход нь туслах боломжтой. Та 50NZ$ төлөөд зөвлөгөө, үйлчилгээ аваарай.


Гадаад оюутнуудтай хамт амьдрах нь найзтай болох, ярианы англи хэлээ сайжруулахад хэрэгтэй.
Гадаад оюутнуудтай хамт амьдрах нь найзтай болох, ярианы англи хэлээ сайжруулахад хэрэгтэй.

Бид доор дурдсан байрнуудаас сонгох, захиалга өгөх хуудсыг бөглөх, түрээсийн гэрээний нөхцөлийг Англиас орчуулж тайлбарлаж өгөх, урьдчилгаа төлбөр ба барьцаа шилжүүлэхэд, буцаан авахад нь тусална. #onzaeducation #ШинэЗеланд 


  • Auckland хотын төвд 2-4 (давхар) ортой жижиг өрөөнд 1 долоо хоногоор түр амьдарч болох ба 1 долоо хоногийн 220-260 NZ$ төлнө. Хэрэглээний бүх зардлууд багтсан, дундын гал тогоо, душ, 0-ын өрөөтэй.

  • Хотын төвөөс автобусаар (1 талдаа 2-3NZ$ орчим төлнө ) 20-30 минут орчим явах нарлаг оюутны хотхонд 1.5 сараар (6 долоо хоног) захиалахад 1 хүний single өрөө 285 NZ$, 3 сараар захиалахад 275 NZ$ төлөх ба барьцаа 1000 NZ$ байна. Нийт түрээсийн төлбөрийг барьцааны хамт төлж, гэрээг байгуулна. Бүрэн тавилгатай, цахилгаан, усны төлбөр, интернет багтсан, мини хөргөгчтэй. Нийтийн душ, жорлон, гал тогоо, gym, амрах өрөө, барбекью хийх талбай ашиглана.

  • Хэрвээ Монгол гэр бүлийн хаусны хажуу 1 өрөөнд эхний 1-3 сар байрлах бол 7 хоногт 1 хүний 210-260NZ$ орчим ба 7 хоног бүр урьдчилан төлнө. Бүрэн тавилгатай, цахилгаан, усны төлбөр багтсан.

  • Хотын төвд оюутны хотхонд амьдрах бол нэг өрөөнд 1 хүн 7 хоногт 275NZ$ - 320NZ$ ба 7 хоног бүр урьдчилан төлнө. Доод тал нь 6 сараар түрээсэлдэг ба зарим тохиолдолд 1-2 сараар түрээслэх боломжтой байдаг тул бидэнтэй ярилцаарай. Бүрэн тавилгатай, интернет, цахилгаан, усны төлбөр багтсан. Application fee 150 NZ$, барьцаа 1000 NZ$. Дотроо гал тогоо, О, душтэй ба 1-2 оюутантай хамт хэрэглэнэ.

  • Auckland хотод одоо амьдарч байгаа Монголчууд, бусад оюутнуудтай өрөө хувааж амьдрах сонирхолтой байвал бид мөн асууж өгч болно. Мөн тантай ойролцоо өдөр тус улсад ирж байгаа #onzaeducation-ний бусад оюутнуудтай холбож өгснөөр урт хугацаанд амьдрах байраа хамтдаа хайж болох юм.


Оюутны байр


Таны аян зам өлзийтэй байг.


ONZA Education

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Gan...
Sep 04

Англи хэл сурахад сураглтын төлбөрт нь байрны зардал багтсан байдаг уу?

Like
Тэтгэлэг
bottom of page