Сурагчаас оюутан руу эрсдэл багатай шилжих суурь хөтөлбөр
- Odonzaya A
- 50 minutes ago
- 3 min read
Монголчууд бид хайртай хүүхдүүдээ бага насанд нь гадаадад суралцуулах талаар тэр бүр бодоод байдаггүй. Учир нь бид тэднийхээ зөвхөн академик амжилт төдийгүй англи хэлтэй гадаад улсад ганцаараа амьдарч чадах эсэх, шинэ орчинд дасан зохицох эсэх, шинэ соёлыг хүлээж авч чадах эсэх, мөн их сургуульд элсэх найдвартай, бодитой замнал болж чадах эсэхэд санаа зовдог.
Таны санааг зовоосон эдгээр асуудлыг #шинэзеланд -ын UP International College-ийн Pathways Link Programme (PLP) хөтөлбөр шийдэж чадах ба гадаадад их сургуульд суралцахаар төлөвлөж буй 14+ насны сурагчдад зориулан тусгайлан боловсруулсан хөтөлбөр юм.
Харин Таны хүүхэд 9-р ангиа төгссөн суурь боловсролын гэрчилгээтэй, дажгүй сайн дүнтэй бол их сургуулийн суурь PLP-д элсэж, амжилттай төгссөний дараа их сургуулийн бэлтгэл (foundation) хөтөлбөрт шилжин суралцаж, цаашлаад Бакалаврын зэрэгт үргэлжлүүлэн итгэл дүүрэн суралцах боломжтой болдог. Энэ нь их сургуульд аажмаар элсэх тодорхой, шаталсан замыг бий болгоно.
Хөтөлбөрийн бүтэц, үр дүнгийн талаар энэхүү танилцуулгаас үзнэ үү.

Өмнөх сурагчдын туршлагаас харахад ихэнх гадаад сурагч эхэндээ бүрэн англи хэлтэй академик орчинд дасан зохицоход хүндрэлтэй байдаг. Гэхдээ сайн зохион байгуулалттай академик дэмжлэг болон дасан зохицох хангалттай хугацааны ачаар ихэнх сурагч аажмаар өөртөө итгэлтэй болж, харилцааны чадвараа сайжруулж, хичээлдээ идэвхтэй оролцож эхэлдэг.
Хөтөлбөрийн үеэр сурагчид англи хэлээр өөрийн санааг илэрхийлэх, илтгэл бэлдэх, хэлэлцүүлэгт оролцох чадварыг эзэмшдэг бөгөөд эдгээр нь цаашдын академик амжилтад зайлшгүй шаардлагатай ур чадварууд юм. Сурагчдын бодит туршлагыг эндээс үзээрэй. Амьдрах орчин, Шинэ Зеланд гэр бүлтэй амьдрах болон дасан зохицлын талаар эндээс үзээрэй.
Яагаад PLP нь Монгол сурагчдад тохиромжтой вэ?
Монгол хүүхдүүд хувийн сургуульд өндөр төлбөр төлж сураад, Монголынхоо ЕБС-ийн Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан ч, ихэнх Англи хэлтэй орны их сургуулийн Бакалаврын хөтөлбөрийн академик шаардлагыг хангахгүй тул дахин 1 жил сурах хэрэгцээтэй болдог. Тэд маань гадаадад шууд ирэхээрээ бэлтгэл муутай байдгаас соёлын, академик орчны, хувь хүний хөгжлийн шоконд ордог.
Тиймээс гадаадад суралцах зорилготой боловч илүү аажим, эрсдэл багатай шилжилт хэрэгтэй Монгол сурагчдад PLP нь бодитой, хэрэгжих боломжтой замнал болдог. Их сургуулийн бэлтгэл буюу Foundation хөтөлбөрт шууд элсэхтэй харьцуулахад PLP нь илүү дэмжлэгтэй шилжилтийг санал болгодог. Сурагчид бүтэн нэг жилийн хугацаанд англи хэлээ сайжруулах, академик ур чадвараа хөгжүүлэх, Шинэ Зеланд дахь амьдралд дасан зохицох боломжтой. Энэ нь академик дарамтыг бууруулж, урт хугацааны амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлдэг.
Яагаад ONZA Education-д итгэж болох вэ?
Бид тус улсын боловсролын мэргэшсэн зөвлөх бөгөөд Auckland хотод салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид өөрсдөө гэр бүлийн хамт Австраль, Шинэ Зеландад сурч, ажиллаж, амьдарч байгаа туршлага, хүүхдүүдэд маань тохиолдож байгаа бодит туршлагад үндэслэн Таны гэр бүлд, хүүхдэд баттай мэдээлэл зөвлөгөө өгч байна. Мөн бид сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөхтэй тул хүүхдүүд гэрээсээ хол амьдрах, соёлын ялгаатай орчинд сурч, амьдарч байх үеийн сэтгэл зүйн тусламж, зөвлөгөөг санал болгодог.
University of Auckland International College-ийн суурь хөтөлбөр
Бид тус улсын 3 их сургуулийн суурь хөтөлбөрийг санал болгодог бөгөөд жишээ нь University of Auckland International College-ийн хөтөлбөрийг энэ удаад танилцуулж байна.
📅 Хөтөлбөрийн мэдээлэл
Хугацаа: 12 сар (4 улирал)
Элсэлт: 1-р сар, 7-р сар (жилд 2 удаа)
💰 Төлбөр (2026)
Сургалтын төлбөр: NZD $35,438
Материалын төлбөр: NZD $2,300
Бүртгэлийн төлбөр: NZD $550
🎓 Тэтгэлгийн боломж:
PLP шат: NZD $5,000
Foundation руу шилжихэд: нэмэлт NZD $5,000 хүртэл
Бакалаврт шилжихэд: NZD $20,000 хүртэл
👉 Нийт боломжит тэтгэлэг: NZD $30,000+ (сурлагын амжилт болон баталгаажуулалтаас хамаарна)
📌 Элсэлтийн шаардлага
Нас: 14–16 (дээд тал нь 17)
Боловсрол: Дунд боловсролын гэрчилгээтэй, сайн дүнтэй
Англи хэлний шаардлага:
Academic IELTS 4.5 (бүх хэсэгт доод тал нь 4.0), ЭСВЭЛ
UP дотоод шалгалт (UPELT) - түвшин тогтоох шалгалт өгнө.
Pathways Link Programme нь зүгээр л эрт гадаадад суралцах тухай биш, харин сурагчдыг их сургуульд амжилттай хүрэхэд чиглэсэн бүтэцтэй, дэмжлэгтэй, бодитой замналыг санал болгодог. Гадаад сургалтын зардал, академик бэлтгэл, цаашдын тодорхой шаталсан ахиц зэргийг тэнцвэртэй хослуулахыг хүсэж буй Монгол сурагчид болон гэр бүлүүдийн хувьд PLP нь маш тохиромжтой бодит сонголт юм.
Та энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай удахгүй болох вэбинарт энд дараад бүртгүүлээрэй. Бид урилга илгээх болно.

ONZA Education team



Comments