Их сургуулийн бэлтгэл хөтөлбөртэй Бакалаврын зэрэгт суралцах боломжууд
- Odonzaya A
- 11 hours ago
- 2 min read
Та хайртай хүүгээ, охиноо Англи хэлтэй улсад Бакалаврын зэрэгт суралцуулах талаар судалж байна уу? #шинэзеланд улс таны жагсаалтад орох ёстой улсын нэг яахын аргагүй мөн. Яагаад гэж үү?
Тус улс нь хүн төрөлхтөн хамгийн сүүлд суурьшсан арлуудын нэг бөгөөд хамгийн аюул багатай, амгалан тайван, тогтвортой нийгэмтэй. Мөн гайхамшигтай, дахин давтагдашгүй, унаган байгаль, цэнхэр далай, баялаг Маори өв соёл, аялал жуулчлалын үзвэрүүдээрээ алдартай. Эндээс дэлгэрүүлж уншина уу.

Та харин тус улсын боловсролтой холбоотой дараах давуу талуудыг мэдэхгүй байж магад.
Шинэ Зеландын 8 их сургуулиас University of Auckland 65-д жагсдаг ба бусад бүх их сургуулиуд дэлхийн топ их сургуулийн 2%-д багтдаг QS World University Rankings (2026).
Шинэ Зеланд нь Англи хэлээр боловсрол олгодог улсуудаас дээд боловсролын чанараараа 1-т жагсдаг QS World University Rankings (2026).
Шинэ Зеланд нь Англи хэлээр боловсрол олгодог улсуудаас төгссөний дараах хөдөлмөр эрхлэлтийн түвшнээрээ 1-т жагсдаг QS World University Rankings (2026).
Шинэ Зеланд нь иргэдийнхээ ажил-амьдралын тэнцвэрт байдлаар дэлхийд 1-т жагсдаг Global Life-Work Balance Index (2023)
Шинэ Зеланд нь дэлхийн хамгийн амар амгалан улсаар 4-т жагсдаг Global Peace Index (2024).
Шинэ Зеланд нь дэлхий дахинд ил тод байдал, хариуцлага, шударга байдлын индексээрээ 3-т жагсдаг Corruption Perceptions Index (2023)
Монгол улсын ЕБС-ийн Бүрэн дунд боловсрол эзэмшсэн (12-р ангиа төгссөн) хүн тус улсын их сургуулиудад Бакалаврын зэрэгт элсэх академик шаардлагыг хангахгүй гэж үздэг. Учир нь тус улс 13 жилийн ерөнхий боловсролын системтэй ба Бакалаврт элсэхийн тулд таны хүүхэд Монголынхоо их дээд сургуулийн 1-р курсыг дүүргэсэн байх, эсвэл Шинэ Зеландын их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт (Foundation studies) хамрагдсан байхыг шаардаж байна. Тиймээс хэрвээ та хүүхдээ Шинэ Зеландад сургах төлөвлөгөөтэй бол Монголд 12-р ангийг төгсөхийг хүлээх шаардлагагүй юм.
Учир нь таны хүүхэд ЕБС-ийн 9-р анги төгссөн суурь боловсролын гэрчилгээтэй, 14+ настай, одоо 10-12-р ангид суралцдаг, IELTS 4.5-аас дээш түвшний Англи хэлний мэдлэгтэй бол Шинэ Зеланд улсад их сургуулийн суурь (Pathway link) ба бэлтгэл хөтөлбөрт (Foundation connect, Foundation studies) суралцаж төгсөөд, тус улсын их дээд сургуулиудын Бакалаврын зэрэгт шууд элсэх боломжтой. Энэ нь цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна Таны хүүхдийг их сургуулийн оюутны бие даасан амьдрал руу хамгийн бага эрсдэлтэйгээр, алхам алхмаар бэлдэж, амжилттай төгсөх, цаашлаад тус улсын оршин суугч болох боломжийг нь олгож өгнө. Харин та сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн сайн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй ба үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.
Жишээ нь, Таны хүүхэд 2025-2026 оны хичээлийн жилд 11-р ангид суралцдаг бөгөөд IELTS 6.0 ба түүнээс дээш түвшний Англи хэлний чадвартай бол их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт 6 сар NZ$28,000 орчим сургалтын төлбөрөөр суралцаж төгсөөд, 3 топ их сургуулийн Бакалаврын зэргийн хөтөлбөрийн 1-р курсэд элсэх боломжтой юм. Хэрвээ IELTS өгч амжаагүй бол түвшин тогтоох UPELT English Language Test (80NZ$) -ийг Лхагва гараг бүрт захиалан өгөх боломжтой.

Дараагийн элсэлт 2026/07/13 ба 2026/09/28-нд байна. Таны хүүхэд New Zealand Pathway Student visa 1 удаа мэдүүлэх ба энэхүү оюутны виз нь их сургуулийн бэлтгэл хөтөлбөрийн хугацаа ба 3 жилийн Бакалаврын хугацааны нийт хугацаагаар батлагдана. Виз батлах шийдвэрийг Immigration New Zealand зөвхөн гаргадаг. Оюутны визний шаардлагын талаар эндээс уншина уу.
Та энэхүү хөтөлбөрүүдийг хайртай хүүхдүүддээ сонирхож байвал манай удахгүй болох онлайн уулзалтад энд бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хэрвээ ганцаарчлан ярилцах бол манай Шинэ Зеландын Боловсролын Мэргэшсэн Зөвлөх А.Одонзаяатай цаг товлоод ярилцаарай.

ONZA Education баг




Comments