40% тэтгэлэгтэй Бизнесийн мэдээллийн системийн Бакалавр
- Odonzaya A
- Sep 25, 2024
- 1 min read
Updated: Mar 30
Шинэ Зеландад сурахад нас харгалзахгүй тул Та дөнгөж 12-р ангиа төгссөн байна уу, аль хэдий нь 40 шүргэж явна уу хамаагүй, энэхүү хөтөлбөрийг сонирхоод үзээрэй. "Бизнесийн удирдлагаар бакалавраа хийсэн ч, IT-руу хөрвөмөөр байна, даанч Магистарт сурна гэхээр арай л холдоод, дахиад Бакалавр гэхээр 4 жил арай л урт, бас хөгшдөөд, ккк..."- манай харилцагч нарын түгээмэл санаа зовинол. Хэрвээ танд ч бас иймэрхүү эргэлзээ байгаа бол 2 жилийн түргэвчилсэн "Бизнес+IT" хосолсон Бакалаврын хөтөлбөрийг сонирхоорой. Та англи хэлний IELTS 6.0 оноо хараахан авч чадаагүй бол Шинэ Зеландын академик Англи хэлний NZCEL L4 бэлтгэлд 4 сар суралцаад IELTS шалгалтгүйгээр элсээрэй. Эхлээд Англи хэл сурах бол эндээс уншина уу.
2026 ондоо бизнесийн удирдлага ба мэдээллийн системийн удирдлагын хос мэргэжлээр Bachelor of Business Information Systems хөтөлбөрт хамгийн богино хугацаанд, хамгийн бага төлбөрөөр 2 жилийн турш 40%-ийн тэтгэлэг авч сурах боломжтой байна, Энэхүү хөтөлбөр нь 3 жилийн хөтөлбөрийг 2 жилд шахсан, түргэвчилсэн хөтөлбөр тул Та завгүй 2 жил сурах сэтгэл зүйн бэлтгэлтэй, төгсөөд эрэлт хэрэгцээтэй ажлын байранд ажиллах төлөвлөгөөтэй бол заавал сонирхооой.
1 жилийн сургалтын төлбөр 22,500 NZ$-оор (+ сургалтын материал 2,800NZ$) буюу 2 жилд нийт 45,000 NZ$-оор сурах боломжтой болж байна. 7 хоногт 25 цаг ажиллах эрхтэй оюутны виз авах ба төгсөөд сургалтын дараах 2 жилийн нээлттэй ажлын виз авч, цаашлаад Шинэ Зеланд улсад гэр бүлээрээ ажиллаж амьдрах оршин суугчийн виз хүсэх боломжтой.
Бидэнтэй цаг товлож, өөрийн нөхцөл байдлыг ярилцан, нэмэлт мэдээлэл, зөвлөгөө аваарай. Тус улсын оюутны визний талаар эндээс, амьдрах зардлын талаар эндээс уншина уу.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг харна уу.


ОНЗА Боловсрол баг



Comments