Шинэ Зеландад Англи хэл сурах түгээмэл асуултын хариулт
Updated: Oct 8
Ажил, амьдралаа сайжруулахад Англи хэл чухал үүрэгтэйг мэдсээр байгаа ч, ажил-гэрийн хооронд завгүй гүйсээр л байна уу? Шинэ Зеланд улсад Англи хэл албан ёсны хэл ба хамгийн боломжийн сургалтын төлбөр төлж, үзэсгэлэнтэй байгаль, аюулгүй орчинд, олон орны залуустай мөр зэрэгцэн, шинэ соёл, шинэ туршлагаар баяжсан, сонирхолтой амьдралын аялал эхлүүлэх боломжийг бодож үзээрэй. Та санхүүгийн ба сургалтын төлөвлөгөө гаргаж байгаад 10+ сараар ерөнхий Англи хэл, академик Англи хэл, мөн аялангаа, амрангаа төрөл бүрийн Англи хэлний хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг Шинэ Зеланд улсаас хайгаад үзээрэй. Тус улсад Англи хэл суралцах нь ямар давуу талтайг эндээс уншиж болно. #шинэзеланд #англихэл
Бидэнд байнга ирдэг дараах асуултуудын хариуг уншаарай.
Сурахад нас хамаарах уу?
Одоогоор манай гэрээт сургуулиудад 14-80 насны гадаад хүмүүс Англи хэл сурч байна. Тиймээс Таны нас чухал биш ба харин та ямар зорилгоор Англи хэл сурах мөн одоогийн хэлний түвшин ямар байхаас хамаарч, хаана, хэзээ, ямар хугацаагаар, яг аль Англи хэлний хөтөлбөрийг сонгон суралцах нь илүү чухал юм. Таны нас бага байх тусам ерөнхий Англи хэлийг анхан шатнаас нь #шинэзеланд улсад суралцах нь Ок ч, нас ахих тусам ямар түвшинд, хэзээ, хаана гадаад хэлийг суралцах нь чухал тул манай Боловсролын Зөвлөхтэй вэб сайтаар цаг товлож, өөрийн нөхцөл байдлыг ярилцах нь үр дүнтэй.
12 сар сурвал зардал ойролцоогоор хэд вэ?
Таны сургалтын төлбөр аль хотын аль сургуульд сурахаас хамаарч дунджаар 11,000-18,000 NZ$ байна. Амьдрах зардал 1 сард 1.700 NZ$ орчим гэж тооцдог ба Auckland, Wellington хотууд хамгийн өндөр өртөгтэй буюу байрны түрээс өндөртэйд тооцогддог (room share хийхэд мэдээж түрээс багасна). Тиймээс 12 сар сурах оюутны виз мэдүүлэхэд таны дансанд сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардалд 20,000 NZ$ (40 орчим сая төграг) байх ёстой гэж #шинэзеланд -ын Цагаачлалын газраас шаарддаг.
Ажиллангаа сургалтын төлбөрөө хийж болох уу?
Энэ төлөвлөгөө бүтэмжгүй ба харин цагийн ажил хийж чадвал 1 хүний амьдрах зардлыг хангалттай олно. Та 7 хоногт 25 цаг ажиллах эрхтэй оюутны виз авч болох ч, Англи хэлний анхан шатны мэдлэгтэй, богино хугацааны визтэй, гадаад хүмүүстэй хамтарч ажилласан туршлагагүй бол цагийн ажил олж хийхэд одоогоор тийм ч амар биш тул ажил хийх зорилгоор тус улсад Англи хэл сурах нь оновчтой шийдвэр биш юм. Тиймээс амьдрах зардлаа заавал төлөвлөж, санхүүгийн тодорхой төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
Нийтийн тээврээр явахад хэр зардалтай вэ?
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход харьцангүй үнэтэй ба жишээ нь Auckland хотод автобус дунджаар 1 талдаа 3-5 NZ$ орчим байдаг. Гэхдээ 4+ сараар Auckland хотод сурвал нийтийн тээврийн хэрэгсэлд 40% хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой.
Англи хэлний аль сургууль нь сайн бэ?
Сургуулиудыг NZQA төрийн байгууллагаас 1-4 түвшинд магадлан итгэмжилдэг ба 1-р түвшний (Category 1) магадлан итгэмжлэлтэй бол сайн сургууль байна гэсэн үг тул сургалтын чанарт итгэж болно. Манай хамтран ажилладаг сургуулиуд бүгд 1 ба Auckland, Wellington, Nelson, Palmerstone North хотуудад байрладаг, Тэд #onzaeducation-ийн үйлчлүүлэгч, Монгол пасспорттой оюутанд стандарт төлбөрөөс 30-60% хөнгөлөлт санал болгож байна.

Англи хэлийг анхан шатнаас суралцаж болох уу?
Ерөнхий англи хэлийг анхан шатнаас суралцах боломжтой (анхан шатнаас үзэх бол доод тал нь 12 сар суралцахыг зөвлөдөг). 1 ангид 10-25 оюутантай хамт суралцах ба өдөр бүр 4-5 цаг буюу 7 хоногт 20-25 цаг хэлээ сайжруулахад зарцуулна. Онцгой урамшуулал аваад, орчинд нь ядаж 6 сар сурвал "чих онгойгоод", өөртөө итгэлтэйгээр Англиар ярьж эхлэх боломжтой юу гэж асуудаг. Мэдээж Yes! Гэхдээ 6 сар сураад оюутнууд маань "чих онгойгоод", үг яриа эвлэж эхэлж байтал, буцах боллоо, дахиад 6 сараар визээ сунгая гэсэн хүсэлт ирүүлдэг. Тиймээс эхнээсээ сайн төлөвлөгөө гаргаад 12 сар сурах нь илүү зардал бас стресс багатайг бодолцоорой.
Англи хэл сурахад төлбөр хэд вэ?
Төлбөрийг 7 хоногоор тооцоолдог ба 1 долоо хоногийн сургалтын төлбөр таны сонгох сургуулиас хамаарч хөнгөлөлтийн дараа 230-450NZ$ байх ба зарим сургууль 6+ сар сурвал 1 сар нэмээд үнэгүй сурах урамшуулал санал болгож байна. Товчхондоо 6 сар Англи хэл сурвал 5500NZ$ орчим төлбөрийг сургалтдаа зарцуулна гэж төлөвлөж болно. Амьдрах зардал буюу байр, хоол, унаа, даатгал үүнд орохгүй. Амьдрах зардлын талаар эндээс уншина уу.
Анхан шатнаас суралцаад үргэлжлүүлээд академик Англи хэл үзэж болох уу?
Та Ерөнхий Англи хэл сурах бол ирсэн эхний өдөр нь Англи хэлний одоогийн түвшинг тогтоох шалгалт авдаг ба 6-8 түвшний ангийн тохирох ангид хуваарилдаг. Цаашид тогтмол 6 долоо хоногт тутамд шалгалт авч, түвшин ахисан бол дараагийн анги руу шилжүүлнэ. Хэрвээ B1 түвшинд хүрвэл академик Англи хэл үзэх боломжтой.
Аяллын визээр очоод хэл сурч болох уу?
3-аас бага сараар Англи хэлний сургалтад суух, Удирдах ажилтны, Бизнесийн Англи хэлээ сайжруулахыг төлөвлөж байвал Аяллын визээр ирж сурах боломжтой, ажил хийх эрхгүй. Англи хэл сурангаа аялах бол Аяллын виз мэдүүлэхэд биднээс туслалцаа авч болно.
Яг ямар ямар Англи хэлний хөтөлбөрүүдэд суралцах боломжтой вэ?
Манай хамтрагч сургуулиудаас
Ерөнхий англи хэлнээс гадна, IELTS, PTE. Cambridge exam бэлтгэл, English for University, EAP, NZCEL 4 ба 5 зэрэг академик Англи хэлний сургалтууд санал болгодог.
Ман байгууллага хамт олон, найз нөхдийн хүсэлтээр Удирдах ажилтны, Бизнесийн Англи хэлний тусгай группын хичээл захиалах боломжтой.
Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх тусгай хөтөлбөрийг харилцагчийн сургалтын хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, хамгийн боломжит сургалтын багц төлбөрийг санал болгож байна.
Бизнесийн англи хэлний курсэд 1 ангид 10 орчим оюутантай хамт суралцах ба дунд ба түүнээс дээш түвшний Англи хэлний ерөнхий мэдлэгтэй байх шаардлагатай. Удирдах ажилтны англи хэл суралцахад анхан шатны англи хэлтэй байж болох ба 7 хоногийн 10 цаг нь багаар буюу 10 орчим бусад оюутнуудтай ерөнхий англи хэлний хичээл орж, 10 цагт нь зөвхөн тухайн оюутны хэрэгцээнд нийцсэн ганцаарчилсан англи хэлний хичээл ордог.
Их дээд сургуульд элсэхдээ эхлээд хэлний бэлтгэл авч болох уу?
Хэрвээ та зөвхөн Шинэ Зеландын их дээд сургууль, коллежид элсэн суралцах төлөвлөгөөтэй бол IELTS, TOEFL, PTE зэрэг шалгалт өгөлгүйгээр тухайн сургуулийнхаа Англи хэлний бэлтгэл курсэд (English for Academic Purpose, English for University, NZCEL) суралцаж болдог. Ялангуяа Шинэ Зеландын дотоодын Академик Англи хэлний NZCEL L4 ба L5 сургалтад 4-5 сар суралцаад дотоодын сургуулиудад элсэх боломжтой.
Жишээ нь Та диплом, зэргийн хөтөлбөрт элсье гэвэл NZCEL L4 (IELTS 6.0-тэнцэх) сургалтыг амжилттай төгссөн байх хэрэгтэй ба IELTS оноогүйгээр Бакалаврын хөтөлбөрт элсэнэ. Үүний тулд одоо IELTS 5.5 оноотой байх эсвэл онлайнаар, биеэр ирж элсэх эрхийн шалгалт өгөх шаардлагатай (#ONZAEducation-ний үйлчлүүлэгч үнэ төлбөргүй түвшин тогтоолгоно). Түүнчлэн NZCEL L5 (IELTS 6.5-тэнцэх) сургалтыг (онлайнаар сурах боломжтой) амжилттай төгсөөд Мастер, Докторын зэрэгт элсэж болно.

Англи хэл сурахаар виз мэдүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Оюутны визэнд тавигдах шаардлагын талаар эндээс уншина уу.
Танай үйлчилгээний төлбөр хэд вэ?
Манай үйлчилгээний багцыг эндээс харна уу. Хэрэв эхлээд энэ анкетыг бөглөөд мэдээллээ ирүүлбэл, бид эргэн холбогдох боломжтой. Асуулт байвал onzaeducation@gmail.com хаягаар хандана уу.
ОНЗА Боловсрол баг


Bayarlalaa.
Хэрэгтэй мэдээлэл байна, 40 настай хүн хэл хэр сайн сурах бол?
Bayarlalaa. Bodoj bsan ihenh asuultiin hariug avlaa. Uulzalt tovlonoo.