Яагаад Шинэ Зеландад Англи хэл сурах хэрэгтэй вэ?
- Odonzaya A
- Nov 3, 2024
- 2 min read
Updated: 3 days ago
Англи хэл сурах нь таны өөртөө итгэлтэй байдал, ирээдүйн боломжууд, илүү сонирхолтой ажил амьдралын хүрээлэл авчрахыг Та мэдээд байгаа ч хэзээ, хаана, яаж вэ, хэнээс тусламж авах вэ гэж бодсоор байна уу? Ялангуяа Англи хэлтэй улсад нь очоод суръя гэж бодовч, аль улсыг сонгож очих вэ гэж эргэлзэж байгаа бол бид танд #шинэзеланд-ыг санал болгоно. #англихэл Учир нь хамгийн түрүүнд Таны бодолцох ёстой зүйл бол тухайн улсын гадаад оюутнуудад ээлтэй цагаачлалын бодлого, аюулгүй найрсаг орчин ба виз гаралтын түвшин юм. Шинэ Зеланд улс бусад англи хэлтэй улсуудаас энэ үзүүлэлтүүдээрээ 1-т жагсаж байгааг Та мэдээллийн эх үүсвэрүүдээс шалгаад үзээрэй.
ONZA Education нь Category-1 зэрэглэлтэй хамгийн чанартай Англи хэлний сургуулиудад, хамгийн өндөр хөнгөлөлт, урамшууллыг санал болгож, мэргэжлийн багц зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байна. 🤗. Манай гэрээтэй сургуулиуд Auckland, Wellington, Nelson, Palmerstone North хотуудад байрладаг.

Англи хэлийг Шинэ Зеландад сурах маш олон шалтгаан бий ч, цөөнийг энд дурдъя!
Сургалтын төлбөрөө банкны дансандаа хадгалж байгаад виз нь урьдчилсан байдлаар батлагдсан тухай захиагаа хүлээн авсны дараа төлбөрөө төлөх боломжтой.
Та #шинэзеланд - ийн аяллын визтэй үед аялангаа 3 хүртэлх сар Англи хэлний сургалтад хөнгөлөлттэй төлбөрөөр сурах боломжтой.
Аль хотын, ямар сургуульд, ямар хугацаагаар хэзээ сурахаас хамаарч хөнгөлөлттэй үнээр тус улсын хамгийн сайн хэлний сургуулиудад сурах боломжтой. 1 сар сурахад 1 долоо хоног, 6 сар сурвал 1 сар үнэгүй сурах гэх мэт урамшууллууд бий. Бидэнтэй ярилцаарай.
Та өглөө, өдөр, оройн ангиас сонгон өдөр бүр 4-5 цаг хичээллэх ба ихэвчлэн 7 хоногт 25 цаг ажиллах эрхтэй.
Та 14-80 настай хүмүүс Англи хэлийг Шинэ зеландад суралцах боломжтой. Хүүхдүүд мөн сурах боломжтой ч, сонголт багатай. Тус улсад нас хүйс, арьсны өнгө, гадаад төрх, шашин, үзэл бодол зэргээр ялгаварлан гадуурхах үзэгдэл бусад улстай харьцуулахад бага ба одоогоор цөөхөн Монголчууд сурч, ажиллаж амьдарч байна.
Шинэ Зеланд нь гайхалтай үзэсгэлэнт байгальтай ба ихэнхийг зөвхөн Шинэ Зеландад л харах боломжтой. Хэрэв та сонирхолтой байгаль дэлхий, адал явдалтай аялалд дуртай бол Шинэ Зеланд таны заавал очих ёстой газрын нэг.
Шинэ Зеланд дахь оюутны амьдрал, оршин суугчид шигээ амгалан тайван ба байшинд биш байгальд ихэнх цагийг өнгөрөөх боломжтой. Та сурангаа амгалан тайван амьдралын хэв маягийг туршиж үзмээр байвал заавал зочлоорой. Бас мэдээж олон үндэстний хоол гээд хөгжилдөх зүйлс зөндөө бий.
Та өдөр тутамдаа англи хэлээр харилцахаас гадна олон үндэстний найз нөхдүүдтэй болж, амьдралаа сонирхолтой болгох боломжтой. Уугуул иргэд Маори үндэстэн 700 жилийн өмнө Шинэ Зеландад анх ирж суурьшсан бөгөөд тэдний халуун дулаан соёл, найрсаг байдал, амьдралын тухай үзэл бодол нь Шинэ Зеландын өнөөдрийн амьдралд өргөн тархсан шинж юм.
Хэрвээ та Шинэ Зеландын их дээд сургууль, коллежид суралцахаар төлөвлөж байвал, Ерөнхий англи хэл, IELTS, PTE, Cambridge шалгалтын бэлтгэлээс гадна дотоодын академик Англи хэлний NZCEL Level 4 ба Level 5 сургалтуудад суралцах нь үр дүнтэй. Учир нь та 3-4 сарын NZCEL сургалтад сууж, явцын дунд 19 шалгалт өгч, амжилттай давснаар NZCEL Level 4 нь IELTS 6.0 ба NZCEL Level 5 нь IELTS 6.5-тай тэнцэх гэрчилгээтэй төгсөнө.
Доор жишээ төлбөрийн мэдээлэл харуулав. Таны сонгох сургууль, хэзээ сурахаас хамаарч, төлбөр өөр байх боломжтой. Тиймээс бидэнтэй цаг товлоод ярилцаарай.

ONZA Education team


Comments