top of page

Шинэ Зеландын шилдэг Ахлах сургуульд суралцах боломж

Updated: Apr 13

Таны хүү, охин 8-12-р ангид сурдаг бол Шинэ Зеланд улсын Ахлах сургуульд гадаад оюутны төлбөр төлж, 1 улирал буюу 3-аас дээш сар суралцах боломжтой. Шинэ хичээлийн жил 1-р сарын сүүл, 2-р сарын эхэнд эхэлдэг ба 4 улиралд (term) хуваагдаж хичээллэн, 12-р сарын эхээр амардаг.


Та хүүхдийнхээ боловсролд үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бид дуртайяа тусална. Таны хүүхэд олон улсын чанартай боловсрол эзэмшингээ Англи хэлээ сайжруулж, найзуудтай болж, өөрийгөө нээж, бие даан амьдрах анхны алхмаа хийхэд нь Та туслаарай. Хэрвээ та хүүхдээ ирээдүйд Шинэ Зеланд ба Австрали улсын их дээд сургууль, коллежид сургахаар төлөвлөж байвал Ахлах сургуулиас эхлэн шат дараатай олон боломжит Pathway сонголтуудыг бид төлөвлөж өгнө. Харин та санхүүгийн төлөвлөгөөгөө сайтар гаргасан байх хэрэгтэй.



ОНЗА нь Оакланд (Auckland) хотод байршилтай, улсын шилдэг Ахлах сургууль Rangitoto College-той (https://www.rangitoto.school.nz/international/) хамтран ажиллаж байна. Бид тус сургуультай байгуулсан гэрээний дагуу сургуульд элсэхээс эхлээд буцах хүртэл нь таны хүүхдэд хэрэгцээтэй мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч туслах болно. Манай сэтгэл зүйн эрүүл мэндийн Зөвлөх ба боловсролын Зөвлөх Auckland хотын салбарт ажилладаг тул Таны хүүхэдтэй ойрхон байна.


Тус коллеж нь гадаад оюутнуудад эрэлт хэрэгцээтэй тул ихэвчлэн суудал нь дүүрсэн байдаг. Тиймээс хэрэв та жишээ нь хүүхдээ 2027 оны 2-р сард элсүүлэхээр төлөвлөж байвал 2026 оны 6-р сараас өмнө бидэнд хандаж, суудлыг хадгалуулах талаар ярилцаарай. Хичээлийн жилийн сүүлийн улиралд гадаад оюутан элсүүлдэггүй.



Rangitoto College (Рангитото коллеж) нь 4000 орчим сурагчтай ба 25 өөр улс, үндэстний 200 орчим хүүхэд гадаадаас түр хугацаагаар ирж суралцаж байна. Сурагчид Зеландын ЕБ-ын NCEA эсвэл олон улсын IB гэрчилгээтэй төгссөнөөр Зеланд болон бусад улс оронд дараагийн түвшний боловсрол эзэмших шаардлагыг хангадаг.


Хэрвээ та #ONZAEducation-ээр үйлчлүүлэх бол бид дараах мэргэжлийн үйлчилгээний хураамжаар үйлчилж байна. Энэхүү хураамжид оюутны визний туслалцаа үзүүлэх төлбөр багтсан.

  • 1-2 улирал (хагас жил) сурах бол 2,500,000 төгрөг

  • 3-4 улирал (бүтэн жил) сурах бол 2,000,000 төгрөг


Ээж, аав хүүхдээ хүргэж өгөх, авах зорилгоор аяллын виз мэдүүлбэл аяллын виз мэдүүлэхэд туслалцааны төлбөрт 50% хөнгөлөлт өгнө. Ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл хэрэгтэй бол манай вэбсайтаар онлайн уулзалтын цаг товлож ярилцахыг зөвлөж байна.

 

2027 оны сургалтын төлбөр, бусад зардлаас дурьдвал:

  • 1 улирлын (10 долоо хоног) төлбөр 5.125NZ$

  • 1 жилийн (бүтэн 4 улирал) төлбөр 20.500NZ$

  • Эрүүл мэндийн даатгал 635NZ$ (1 жилийн)

  • Амьдрах айл олох хураамж 550 NZ$ 

  • Айлд амьдрах байр 7 хоногт 420NZ$ 

  • Нийт зардал (байр, хоол зэрэг ороод) 1 улиралд 11.215NZ$

  • Нийт зардал (байр, хоол зэрэг ороод) 1 жилд 44,239NZ$



Дээрх зардалд багтаагүй зүйлс: Виз мэдүүлэх төлбөр, онгоцны 2 талын тийз ба Шинэ Зеланд дотор аялах зардал, дүрэмт хувцас, нөтбук, үзэг харандаа зэрэг бичгийн хэрэгсэл, сургуулиас зохион байгуулах аялал зугаалга, кармааны мөнгө, ONZA Education-ний мэргэжлийн үйлчилгээний хураамж.


Яагаад Rangitoto College гэж?

 

  • Гайхалтай байршилтай: Рангитото коллеж нь Шинэ Зеландын хамгийн том хот Auckland хотод, дэлхийн хамгийн шилдэг газар зүйн байршлуудын нэгт Northshore-т байрладаг. Сургуулийн орчин аюулгүй, цэвэр бөгөөд Mairangi Bay далайн эргээс 5 минутын алхах газар, Auckland хотын төвөөс 20 минут машинаар явах байршилд байрладаг. Шинэ Зеландын иргэдийн, ялангуяа Northshore дүүрэгт оршин суугчдын амьдралын чанар илүү сайн бөгөөд нутгийн иргэд гадаад оюутан, сурагчдыг эелдэг, найрсгаар угтан авдаг.

  • Академик амжилт сайтай: Рангитото коллеж NCEA болон IB гэсэн дэлхийн түвшний чанартай хөтөлбөрүүдийг санал болгосноор төгсөгчид тогтмол өндөр академик амжилт үзүүлж, дотоодын болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн ордог.

  • Хичээлийн сонголт уян хатан: Сурагчид академик болон мэргэжлийн олон төрлийн хичээлээс сонгон суралцах боломжтой. Хөтөлбөрөөсөө түрүүлж яваа шилдэг сурагчдад зориулсан ахисан түвшний хичээлүүдээс гадна Англи хэлний түвшин доогуур сурагчдад хэлний чадвар сайжруулах ESOL хичээл санал болгодог.

  • Тусгай хөтөлбөрүүдтэй: Сурагчид хичээлийнхээ хажуугаар өөрийн сонирхлоор спорт, хөгжим, соёл уламжлалын зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой. 4-р улирлын үйл ажиллагааны хөтөлбөрүүд богино хугацааны гадаад сурагчдад зориулагддаг бол регби болон SPA хөтөлбөр нь спорт сонирхдог сурагчдад зориулагддаг.

  • Дасан зохицоход тусгай дэмжлэг үзүүлдэг: Гадаад сурагчдыг шинэ орчинд дасан зохицоход нь олон улсын туршлагатай багш ажилтнууд дэмжин ажилладаг. Сурагчид тусгай сонгон шалгаруулалтын үйл явцын дагуу сонгогдсон гэр бүлүүдийн гэрт тухтай амьдрах боломжтой.

  • Сургалтын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, орчинтой: Тус сургуулийн цогцолборт орчин үеийн тоног төхөөрөмж бүхий анги танхимууд, Шинэ Зеландын хамгийн шилдэг ахлах сургуулийн номын сан, компьютерын лаборатор, өндөр хурдны Wi-Fi интернет, олимпийн стандарт бүхий цаг агаарын бүх нөхцөлд тохирсон хоккейн талбай, гурван спортын заал, хүндийн өргөлтийн өрөө, цаг агаар үл хамаарах хөнгөн атлетикийн зам, таван спортын төрлийн талбай, физик, хими, биологи болон электроникийн лабораторитай шинжлэх ухааны туршилт хийх тусгай зориулалтын блокууд, телевиз болон кино студи бүхий англи хэлний блок, жүжгийн танхим, бэлтгэл болон тоглолтын талбайтай хөгжмийн блок, шалны пүрштэй бүжгийн студи, хоёр орчин үеийн том усан бассейн багтдаг.


Түгээмэл асуулт: Хүүхдээ дагаад тус улсад очих боломжтой юу?

  • Тийм. Та аяллын визээр явж болно. 1 удаад хилээр нэвтрээд 3 сар байж болно. Ажил хийх эрхгүй.

  • Та санхүүгийн боломжтой бол асран хамгаалагчийн виз мэдүүлж, хүүхдийн суралцах хугацааны туршид хамт байх боломжтой ч асран хамгаалагчийн виз олгох эсэхийг Immigration New Zealand шийднэ. Энэ виз нь ажил хийх эрхгүй. Тиймээс 2 хүний амьдрах байр, хоол хүнс, бусад зардлыг төлөх санхүүгийн баталгаа чухал байдаг. Амьдрах зардлын талаар эндээс уншина уу.

  • Та өөрөө олон улсын оюутнаар, жишээ нь Англи хэл сурахаар виз мэдүүлж болно. Виз батлагдсан тохиолдолд хүүхдийн асран хамгаалагчаар хамтдаа амьдрах боломжтой. Дээрхийн ижил санхүүгийн чадвартай байх хэрэгтэй. Оюутны визний шаардлагын талаар эндээс уншина уу.



ОНЗА Боловсрол баг


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
ONZA kiwi logo
bottom of page