Шинэ Зеландад Англи хэл сурах ганцаарчилсан зөвлөгөө аваарай.
- Odonzaya A
- Mar 24
- 2 min read
Updated: Sep 14
Шинэ Зеланд улс нь Англи хэлээр бүх түвшний боловсрол олгодог цөөн орнуудын нэг бөгөөд гадаад оюутнууд суралцаж, ажиллаж амьдрахад хамгийн таатай, аюулгүй, найрсаг ард иргэдтэй. Зөвхөн Англи хэл суралцах зорилгоор тус улсад жил бүр бүх насны олон мянган гадны иргэд ирж, үзэсгэлэнт байгальд амрах, аялах, суралцах, ажиллахыг хослуулж байна. Яагаад тус улсыг сонгож хэл суралцах хэрэгтэй талаар эндээс уншина уу. Хэрвээ та ч бас тэдний нэг нь болж, Англи хэлийг орчинд нь үр дүнтэй суралцахаар төлөвлөж байвал #onzaeducation-ээс зөвлөгөө аваарай.
Хэрвээ та 3 сараас бага хугацаанд Англи хэл суралцмаар байвал аяллын виз мэдүүлж, 12 хүртэлх сарын Visitor visa -тайгаар богино хугацаанд Ерөнхий Англи хэл, Бизнесийн Англи хэл, IELTS, PTE, Cambridge шалгалтын бэлтгэл сургалтуудад суралцаж болно. Гэвч аяллын визтэй үед ажил хийх боломжгүй байдаг. Англи хэлийг сурмаар байвал ямар зорилгоор хэл сурч байгаагаас хамаарч, 4+ сараар суралцах нь илүү үр дүнтэй ба энэ тохиолдолд Та оюутны виз мэдүүлнэ. Таны сонгосон сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн түвшин (Category), таны англи хэлний одоогийн түвшин, ямар хугацаагаар ямар төрлийн Англи хэлийг сурах зэргээс хамаарч Та оюутны визээр тус улсад 7 хоногт 25 цаг (2025/11 сараас) ажиллах эрхтэй. Англи хэлний оюутан үүнээс олон цаг ажиллах, хичээлийн ирц хангалтгүй байх зэргээр оюутны визний нөхцөлөө зөрчих нь визийг цуцлах, дахин виз мэдүүлэхэд татгалзах маш том үндэслэл болдог.
ONZA Education-ний хамтран ажилладаг хэлний сургуулиуд бүгд Шинэ Зеландын Англи хэлний нийгэмлэгийн гишүүн ба Category 1 түвшний хамгийн сайн сургууль тул Танд чанартай сургалтыг хамгийн боломжийн төлбөрөөр суралцах боломжийг олгож байна. Сургалтын төлбөр нь аль хотын, ямар сургуулийн ямар хөтөлбөрийг, хэзээ, ямар хугацаагаар сурахаас хамаардаг тул Та манай зөвлөхүүдтэй уулзалтын цаг товлон, өөрийн нөхцөл байдлыг ярилцан, үнэ төлбөргүй мэдээлэл зөвлөгөө аваарай.
Онлайн уулзалтыг Zoom ашиглан хийх тул Та гар утас юмуу компьютер дээрээ Zoom application суулгах хэрэгтэй. Мөн цагтаа уулзалтдаа орж ирэхийг зөвлөж байна. Та уулзалтдаа оролцох боломжгүй болох, хоцорч орох тохиолдолд бидэнд onzaeducation@gmial.com юмуу Facebook group-ийн мессэнжерээр урьдчилан мэдээлээрэй. Манай зөвлөх таныг 10 минут хүлээх боломжтой.

Доор харуулсан сургалтын төлбөрийн мэдээлэл нь 2025 оны 09-р сарын 30-наас өмнө элсэх нөхцөлтэй жишиг төлбөр тул бидэнтэй ярилцаж, цаг үеийн, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Сургалтын төлбөр нь 1 долоо хоногоор ихэвчлэн бодогддог ба 6 сар буюу 24 долоо хоногоор суралцах тохиолдолд 2 долоо хоног үнэ төлбөргүй сурах зэрэг урамшуулал байдаг. NZCEL L4, L5 түвшний академик Англи хэлийг онлайнаар суралцах сонголт байдаг ба 30-60% хөнгөлөлт санал болгодог. Энэхүү төлбөрт амьдрах зардал буюу байр, хоол, унаа зэргийн зардлууд багтаагүй ба энэ талаар манай Амьдрах зардлын хэсгээс уншина уу.

Бид үйлчлүүлэгчдэдээ Шинэ Зеландад суралцах талаар бодитой, тэнцвэртэй мэдээлэл өгч, иж бүрэн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг Шинэ Зеландын мэргэшсэн боловсролын зөвлөх тул Та бидэнд итгэж болно. Манай Auckland хот дахь баг таныг Шинэ Зеланд явахын өмнөхөөс эхлээд ирсний дараах иж бүрэн үйлчилгээ, зөвлөгөөг өгөх болно. Та манай багц үйлчилгээтэй танилцаж, боловсролын зуучаа зөв сонгоорой. Оюутны визний талаар эндээс мэдээлэл авна уу.
Дашрамд, Англи хэлний оюутан гэр бүлийн виз спонсорлох боломжгүй байдаг. Та зөвхөн Магистр, Докторын зэрэгт сурахаар элсэх, мөн Green list-ийн ажил мэргэжлийн чиглэлээр Бакалаврын зэрэгт суралцах үед гэр бүлийн хүний ажлын виз, хүүхдүүдийн сургалтын визийг спонсорлох боломжтой. Хэрвээ та Pathway visa буюу эхлээд Англи хэлний бэлтгэлд суралцаад үргэлжлүүлээд дээр дурьдсан боловсролын зэрэгт суралцахаар бол хэлний бэлтгэлээ амжилттай дүүргэсний дараа гэр бүлээ авчрах боломжтой. Дэлгэрэнгүй ярилцах бол www.onzoza.com сайтаар цаг товлоод өөрийн нөхцөл байдлыг үнэлүүлж, баттай мэдээлэл зөвлөгөө аваарай.
Танд амжилт хүсье.
ONZA Education




Comments