Яагаад Business informatics-аар суралцах хэрэгтэй вэ?
- Odonzaya A
- Jan 25
- 2 min read
Сүүлийн үед Business Informatics (Бизнесийн информатик)-ийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ нь мэдээллийн технологи, бизнесийн удирдлага, информатикийн төрөл бүрийн элементүүдийг нэгтгэсэн, шинээр хөгжиж буй салбар юм. Ойрын ирээдүйд компаниуд Бизнес информатикийн тусгай ажилтан, баг, хэлтэстэй болно гэж таамаглаж байна. Учир нь байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд их хэмжээний өгөгдөл хадгалах, өгөгдлийг шинжлэн дүгнэж, бизнесийн оновчтой шийдвэр гаргах хэрэгцээ нэмэгдэж байна. Үүнд технологийг ашигласнаар мэдээллийн чанарыг сайжруулж, бусдаас өрсөлдөх давуу талаа олж авах үндэс болох юм. Орчин үеийн хүмүүсийн сонирхол, хэрэглэгчдийн сонголт тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед шинэлэг арга техник нэвтрүүлж буй бизнесүүд амжилтын тэргүүн эгнээнд үлдэх боломжтой.
Data analytics (Өгөгдлийн анализ) ба Informatics (Информатик) гэсэн хоёр ойлголт төстэй боловч ойлголт болон хэрэгжилтийн хувьд ялгаатай. Өгөгдлийн анализ нь өгөгдлийн хэв маягийг судлах зорилгоор чанарын болон тоон арга техник ашиглан өгөгдлийг шинжлэхэд чиглэдэг. Харин информатик нь технологи, хүмүүс, процессуудыг нэгтгэсэн синергетик хандлага бөгөөд аливаа шийдвэр гаргалтын үйл явцад мэдээллийг илүү үр дүнтэй ашиглаж, бодит үр дүн гаргахыг зорьдог. Энгийнээр, өгөгдлийн анализ нь өгөгдлийг шинжлэх үйл явц бол информатик нь өгөгдлийн шинжилгээг хэрэгжүүлэх буюу ашиглах үйл явц юм.
Информатик нь бизнесийн удирдлага ба компьютерийн шинжлэх ухааныг нэгтгэх зорилготой ба Business Informatics (Бизнесийн информатик) нь мэдээллийн технологи, бизнесийн удирдлага, информатикийн төрөл бүрийн элементүүдийг нэгтгэсэн, шинээр хөгжиж буй салбар юм. Энэ нь өдөр тутмын бизнесийн үйл явц, үйл ажиллагааг хялбарчлахад шаардлагатай төрөл бүрийн системийг боловсруулахад ашигладаг мэдээллийн технологийн салбарын нэг хэсэг гэж ойлгож болно.

Бизнесийн информатикийн Магистрын хөтөлбөр нь бизнесийн мэдлэгийг мэдээллийн технологитой хослуулсан хөтөлбөр бөгөөд төгсөгчдийг байгууллагын үйл ажиллагаа, стратегийг дижитал шийдлээр хөгжүүлэхэд бэлтгэдэг. Хөтөлбөрийн үнсэн зорилго нь оюутнуудад бизнесийн зорилгыг дэмжих мэдээллийн технологийн шийдлүүдийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадвар, мэдлэгийг олгоход оршино.
ONZA Education-ийн хамтран ажиллаж буй сургуулиуд 1-1.5 жил суралцах, Coursework or Thesis хийх сонголттой Master of Business Informatics хөтөлбөрүүдийг санал болгож байна. Сургалтын нийт төлбөр 36,00 – 45,500 NZ$ байна. Та 1 жилийн Магистрын хөтөлбөрт тодорхой хичээлүүд үзэн суралцаж болохоос гадна, 1,5 жилийн судалгааны Магистрын хөтөлбөрт элсэх боломжтой. ONZA Education-ээр үнэ төлбөргүй зуучлуулаад 10,000-15,000 NZ$ -ийн тэтгэлэг авч суралцаарай. Бидэнтэй онлайн уулзалтын цаг товлоод өөрт тохирсон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авна уу.
ONZA Education баг
Comentarios