top of page

2026 онд MBA-д 35% тэтгэлэгтэй сураарай.

Updated: Apr 13

Та өөрийгөө ирээдүйд ямар нэг байгууллагын дээд удирдлагын түвшинд ажиллах потенциалтай удирдагч хүн гэж боддог бол #ШинэЗеланд улсад MBA-д суралцангаа, гэр бүлээрээ ажиллаж амьдрах боломжийг бодоод үзээрэй. Зайнаас ажиллах боломжтой болсон энэ цаг үед ажлаа зайнаас хийнгээ Шинэ Зеландад ирээд, зөвхөн Бямба Ням гарагт л MBA хичээлдээ сууж, гэр бүлээрээ сонирхолтой амьдралын аялал хийнэ гээд төсөөлдөө 😮. Мэдээж, ажлаасаа гараад шинэ соёлыг туршингаа 7 хоногт оюутны 25 цагийн ажиллах эрхээрээ өөр ажлын туршлага олж авч бас болох юм.


MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, аливаа байгууллагыг удирдан манлайлах бизнесийн цогц ур чадварыг илэрхийлдэг боловсролын зэрэг юм. MBA нь гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргалтын үндэс болсон бизнесийн олон янзын функцуудыг уялдуулан авч үздэг. Энэ нь онол төдийгүй түүний бизнес дэхь хэрэглээ ба судалгаанд суурилсан практик хөтөлбөрийг санал болгодог. 


Өнөөдрийн байдлаар Шинэ Зеландын 7 их сургууль, 1 хувийн дээд сургууль MBA хөтөлбөрийг санал болгож байна. Манай хамтран ажиллаж буй сургуулийн MBA-д сурснаар Та ОУ-ын бизнес, Санхүү, Маркетинг, Үйлдвэрлэл & Ложистик гэсэн 4 чиглэлээс сонгон мэргэших боломжтой төдийгүй судалгаа хийх сонголтыг ярилцах боломжтой. Зөвхөн Бямба, Ням гарагт хичээлтэй тул ажлын өдрүүдэд үндсэн ажил ба гэр бүлдээ цагаа зарцуулах боломжтой. Мөн Шинэ Зеландын байгууллагуудад 3 сарын дадлага хийнэ.



Сургалтын төлбөрийн хувьд 2026 онд 1,5 жилийн нийт сургалтын төлбөр NZ$ 38,940 байгаагаас Монгол паспорттой оюутанд зөвхөн 2026 онд 35% тэтгэлэг санал болгож байна. Эхний 6 сар Монголоосоо онлайнаар сураад нэмэлт хөнгөлөлт авах боломжийг ярилцаарай.



Элсэлтийн шаардлагын хувьд Та ямар нэг мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй, 3 жил ажилласан туршлагатай, Англи хэлний академик чадвар IELTS 6.5-тай тэнцэх хэмжээний бол бидэнд хандаарай. MBA-гийн дараагийн элсэлт 2026/05/23, 2026/07/18, 2026/09/12, 2026/10/31 -ний өдрүүдэд байна. Та хичээл эхлэхээс 3 сарын өмнө оюутны визээ мэдүүлсэн байх хэрэгтэйг анхаарна уу.


Хэрэв Англи хэл IELTS 6.5 хүрэхгүй бол ​түвшин тогтоох онлайн шалгалт өгөөд тэнцвэл, тус сургуулийн ​NZCEL Level 5 - Academic English сургалтад 4-5 сар ​м​өн 35% тэтгэлэгтэй суралца​ад, MBA-ийн сургалтын төлбөрөөсөө дахин хөнгөлөлт авч хасуулах боломжийг ярилцаарай.​ ​Дараагийн NZCEL Level 5 ​сургалт 2026/​5/​2​5​, 2026/9/14-нд эхэлнэ. Онлайнаар суралцах боломжтой.


Шинэ Зеландад Магистарт сурснаар

  • 7 хоногт 25 цаг ямар ч төрлийн ажил хийх оюутны виз авна.

  • Гэр бүлийн хүн бүтэн цагийн ажил хийх эрхтэй нээлттэй ажлын виз авна.

  • 5-17 настай хүүхдүүд улсын сургуульд төлбөргүй суралцана.

  • 3+ насны хүүхдүүд цэцэрлэгт 7 хоногийн 20 цагийн төлбөрийн хөнгөлөлтэй хүмүүжнэ.

  • Төгссөний дараа сургалтын дараах 3 жилийн ажлын виз авч, гэр бүлээрээ амьдрах боломжтой.

  • 1 жил ажиллаад гэр бүлээрээ байнгын оршин суугчийн виз хүсэх боломжтой.


Хэрэв ганцаарчлан уулзаж, дэлгэрэнгүй ярилцах бол манай Боловсролын Зөвлөх А.Одонзаяатай цаг товлож уулзаарай. #onzaeducation #ШинэЗеландБоловсролынЗууч


Манай үйлчилгээний хураамжийн талаар эндээс уншина уу.


Ирээдүйн Ахлах менежер, Захирал, Ерөнхийлөгч танд амжилт хүсье.


ОНЗА Боловсрол баг

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
ONZA kiwi logo
bottom of page