25% тэтгэлэгтэй Програм хангамжийн Магистрын зэрэг
- Odonzaya A
- Sep 24, 2024
- 1 min read
Updated: Mar 30
Дэлхий нийтэд эрэлт хэрэгцээтэй мэргэжил Програм хангамжийн инженерээр хаана ч байхгүй төлбөрөөр хамгийн богино хугацаанд сурангаа гэр бүлээрээ Шинэ Зеланд улсад ажиллаж амьдармаар байвал бид 1 жилийн түргэвчилсэн Програм хангамжийн инженерийн Магистрын зэрэгт суралцах боломжийг танилцуулж байна.

Энэхүү хөтөлбөрийн 2026 оны 4, 7, 11-р сарын элсэлтэд цөөн тооны Монгол оюутанд 25% тэтгэлэг санал болгож байна. Мөн англи хэлний NZCEL Level 5 түвшний (=IELTS 6.5) бэлтгэл сургалтад хамрагдвал нэмэлт 2000-3000NZ$ хөнгөлөлт авах боломжтой. Англи хэл эхлээд сурах бол эндээс мэдээлэл авна уу.
Элсэлтэд тавигдах шаардлагууд:
IELTS 6.5 (оноо хүрэхгүй бол одоогийн хэлний түвшнээс хамаарч 4-8 сарын академик Англи хэлний NZCEL, IELTS сургалтад суух)
Компьютерийн ухаан, мэдээллийн технологи, математик, физик, бүх төрлийн инженерийн чиглэлийн Бакалаврын зэрэгтэй байх
эсвэл өөр мэргэжлээр дипломоос дээш түвшний боловсролын үнэмлэхтэйгээр 3+ жилийн програм хангамжийн практик туршлагатай байх.
C++, Python, Java хэлний аль нэгийг эзэмшсэн байх
эсвэл 3 сарын онлайн үнэгүй сургалтад суугаад шалгалт өгч 80% үнэлгээтэй тэнцэх боломжтой байх (3 удаа шалгалт өгч болно)
Шинэ Зеландад Магистарт сурснаар
7 хоногт 25 цаг ажиллах оюутны виз авна.
Гэр бүлийн хүн бүтэн цагийн ажил хийх эрхтэй ажлын виз авна.
5-17 настай хүүхдүүд улсын сургуульд төлбөргүй суралцана.
Төгссөний дараа сургалтын дараах 3 жилийн ажлын виз авч, гэр бүлээрээ амьдрах боломжтой.
Мэргэжлийн ажлын санал авбал шууд эсвэл 1 жил ажиллаад байнгын оршин суугчийн виз хүсэх боломжтой.

Дэлгэрэнгүй ярилцмаар байвал манай анкетыг бөглөж, Боловсролын Зөвлөх А.Одонзаяатай уулзалтын цаг товлоорой.
ОНЗА Боловсролын баг




Comments