top of page

Боловсролын систем ба төлбөр

Updated: Jun 9

Шинэ Зеландад бшх түвшний боловсролын систем сайн хөгжсөн ба хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн цэцэрлэгт явж болно. Бүх хүүхэд төлбөр төлөх ба хүүхдийн наснаас хамаарч улсаас сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлдэг.

Зарим их сургуулиуд өөрийн харьяа цэцэрлэгтэй бөгөөд оюутнуудынхаа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хөнгөлөлттэй төлбөр санал болгодог. Жишээ нь University of Auckland-ийн цэцэрлэгийн төлбөр дараах байдалтай байна.

Шинэ Зеланд 13 жилийн Ерөнхий боловсролын системтэй ба Бага, Дунд, Ахлах сургуулиуд, техник мэргэжлийн сургууль, политехник коллеж, улсын ба хувийн их дээд сургуулиудтай. Боловсрол эзэмшсэн байдлыг 10 түвшинд (Level 1-Level 10) авч үздэг. Жишээ нь 13-р ангиа амжилттай төгсөж, бүрэнд дунд боловсрол эзэмшвэл NCEA гэрчилгээ авч Level 3 түвшний боловсрол, Магистрын зэрэгтэй бол Level 9 түвшний боловсролтой гэсэн үг.


Шинэ Зеландын боловсролын систем
Шинэ Зеландын боловсролын систем

Хичээлийн шинэ жил 2-р сард эхэлдэг ба ихэнх сургуульд 7-р сард мөн шинээр элсэлт авдаг. Зарим сургуулиуд, ялангуяа хувийн дээд сургуулиуд жилдээ 3-5 удаагийн элсэлт авдаг.


  • Хүүхдүүд 5 наснаас бага сургуульд элсэх ба 6-16 насны хүүхдийг заавал сургуульд явуулах ёстой. Улсын ЕБС-д хүүхдүүд төлбөргүй сурах ба гадаад иргэний визний төрлөөс хамаарч хүүхдүүд нь мөн төлбөргүй сурч болдог.

  • ЕБС-ийн 9-р ангиас техник мэргэжлийн сургууль, коллеж гэх мэт суурь болон их сургуулийн бэлтгэл гүүр сургалтуудад хамрагдах боломжтой ба 13-р ангиа төгсөөд шууд их дээд сургуульд элсэж, нийт 10 хүртэлх түвшинд үе шаттай дэвшин суралцах сонголттой.

  • PhD-докторын судлаач оюутнаас бусад гадаад оюутны хүүхдүүд ЕБС-д сурах гадаад сурагч төлбөр төлнө. 2024 оны байдлаар улсын сургуулийн бага ангийн гадаад сурагч 1 жилд дунджаар NZD$12,000+, дунд ба ахлах ангийн сурагч NZD$14,000+ төлж байна. Хувийн сургуулийн жилийн төлбөр NZD$25,000+ байна (Auckland хотод илүү үнэтэй).

  • Зеландад төрийн өмчийн 8 их сургууль байдаг ба бүгд топ 2% болон 500-д багтдаг, үүнээс University of Auckland хамгийн олон оюутантай (46 мянга орчим), дэлхийд #65-д жагсдаг (QS World University Ranking, 2025). Их сургуулиудын нийт оюутны 15% нь гадаад оюутан ба 70 өөр улс орноос ирж суралцаж байна.

  • Мөн төрийн өмчийн 25 политехник сүлжээ коллеж (Te Pukenga) байдаг ба тэд их дээд сургуулиудтай ижил Магистрын түвшинд хүртэл бүх төрлийн сургалтууд санал болгодог.

  • Шинэ Зеландад 300 гаруй хувийн дээд сургууль, Англи хэлний сургуулиуд байдаг ба 1-4-р зэрэглэлд магадлан итгэмжлэгдсэн байдаг. Category 1 нь хамгийн сайн сургуульд тооцогдох ба Category 4 нь боловсролын чанарын стандарт хангаагүй, хаагдаж буй сургууль гэж үзэж болно. Хувийн дээд сургуулиудын сургалтын төлбөр их сургуулийн төлбөрөөс 20-30% хямд байдаг ижил түвшний боловсролын зэрэг олгодог.

  • Бакалаврын түвшинд сурахад гадаад оюутны 1 жилийн сургалтын төлбөр дунджаар NZ$25,000–NZ$40,000, бакалаврын дараах хөтөлбөрүүд буюу graduate хөтөлбөр, магистрын зэргийн хөтөлбөрүүдийн төлбөр NZ$25,000–NZ$50,000 байна.

  • Улсын, хувийн их дээд, сургуулийн бакалаврын зэрэг нь ихэвчлэн 3 (Level 7) эсвэл 4 (Level 8) жил суралцаж төгсдөг ба ихэнх сургуулиуд бусад улсын Бүрэн дунд боловсролын (БДБ) гэрчилгээ, ОУ-ын гэрчилгээ, сурлагын голч дүн, Англи хэлний түвшинг харгалзаж элсүүлдэг.

  • Монгол улсын БДБ-ын гэрчилгээ, их сургуулийн Бакалаврын зэргийг Зеландад хүлээн зөвшөөрдөг ба жишээ нь Бакалаврт сурах бол голч дүн 75%-аас дээш (B) байх, IELTS 6.0, TOEFL iBT 60, PTE 46-55, NZCEL Level 4 гэх мэт шаардлага тавигддаг. Гэвч сургууль ба мэргэжлээс хамаарч, зарим шаардлага өндөр байдаг.

  • Зарим гадаад сурагчид ЕБС-иа төгсөх жилдээ тус улсын 12 ба 13-р ангид ирж суралцан, Зеланд улсын БДБ гэрчилгээ (NCEA Level 3) авч, их сургуульд элсэх дотоодын төгсөгчийн шаардлагыг хангаснаар шууд бакалаврын түвшинд суралцах сонголт хийдэг.

  • Хэрвээ тухайн их сургууль гадаад сурагчийн БДБ-ын гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй, Англи хэлний шаардлагыг хангаж чадаагүй эсвэл дотоодод төгсөн ч элсэлтийн шаардлагыг хангаагүй тохиолдолд Level 4-6 түвшний сертивикат, дипломын зэргийн суурь ба бэлтгэл гүүр хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

  • Заавал Бакалаврын түвшинд биш, Level 4-өөс дээш суурь хөтөлбөрт 16 сараас урт хугацаагаар бүтэн цагаар сурахад 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй оюутны виз олгодог. Суурь хөтөлбөрт сурахад сурлагын үнэлгээний голч дүн 65%-аас дээш байхыг шаарддаг.



Та онлайн уулзалтын цаг товлож, өөрийн нөхцөлд байдалд тохирсон мэдээлэл, зөвлөгөөг манай мэргэшсэн боловсролын Зөвлөхүүдээс аваарай. Амжилт хүсье.


ОНЗА Боловсрол баг

Comments


ONZA kiwi logo
bottom of page