



Боловсролын үйлчилгээний 1,2,3-р багцад юу багтах вэ?
-
Зөвлөгөө, чиглэл өгөх: Үйлчлүүлэгчийн боловсрол, мэргэжил, туршлага, одоогийн нөхцөл байдал болон цаашдын хувийн ба гэр бүлийн төлөвлөгөөнд нийцүүлэн сургалтын хөтөлбөрүүд санал болгох, үнэн зөв мэдээлэл өгөх, шийдвэр гаргахад нь туслах.
-
Элсэлтэд тавигдах шаардлага, pathway боломжуудыг таниулах: Үйлчлүүлэгчийн сонирхож буй чиглэлийн хөтөлбөрүүдийн элсэлтэд тавигдах шаардлагууд, боломжит pathway-г танилцуулах, шийдвэр гаргахад нь туслах.
-
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал санал болгох: ОНЗА-тай гэрээтэй сургалтын байгууллагуудаас Монгол пасспорттой оюутанд санал болгож буй тэтгэлэг, хөнгөлөлт, цаг үеийн урамшууллын талаар мэдээлэл өгч, тэтгэлэг хүсэх, авахад нь туслах
-
Суралцах өргөдөл гаргахад туслах: Сонгосон сургалтын байгууллагад суралцах өргөдөл, элсэлтийн маягт бөглөх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд тусалж, сургалтын 3 хүртэлх байгууллагад Үйлчлүүлэгчийн өмнөөс мэдээллийг илгээж, сургуультай харилцах
-
Элсэлт, төлбөр төлөх үйл явцад туслах: Оюутны элсэлтийн үйл явцыг саадгүй, шуурхай явуулж, сурах урилга авах, сургалтын төлбөрөө төлөх, эрүүл мэндийн даатгал авах үеийн сургалтын байгууллага болон Үйлчлүүлэгч хоорондын харилцан ойлголцол, мэдээлэл солилцоог хангах.
-
Оюутны виз мэдүүлэхэд туслалцаа үзүүлэх: Оюутны визний шаардлага, өргөдөл гаргах үйл явцын талаар мэдээлэл өгч, визний асуултуудыг бүрэн ойлгоход туслалцаа үзүүлэх, баримт бичиг скэнэрдэх, систем рүү мэдээлэл оруулах зэргээр виз мэдүүлэхэд шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлэх
-
Лицензтэй Визний зөвлөхөөс тусламж авах: Шаардлагатай тохиолдолд Лицензтэй Визний зөвлөхөөс оюутны визний шаардлагын талаар зөвлөгөө хүсэх, мэдээллийг гэрээний дагуу Визний зөвлөхөд зөв зохистой дамжуулах, харилцан ойлголцох, шаардлагатай үед орчуулга хийхэд Визний зөвлөх ба Үйлчлүүлэгчийг холбож өгөх.
-
Баталгаат орчуулагчийн хөнгөлөлттэй үйлчилгээ: Үйлчлүүлэгч өөрийн сонголтоор баталгаат орчуулагчаа сонгох ба хэрэв ОНЗА-гийн гэрээт орчуулагчаар үйлчлүүлэх тохиолдолд 20% хөнгөлөлттэй үнээр Монгол-Англи хэлний баталгаат орчуулгын үйлчилгээ авах
-
Шинэ зеланд явахын өмнөх тусламж: Оюутны эрүүл мэндийн даатгал авах, очоод амьдрах түр байр, сургуулийн оюутны дотуур байр захиалах, гааль дээр хориотой бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх гэх мэт явахаас өмнөх шаардлагуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх.
-
Шинэ зеландад ирсний дараах тусламж, зааварчилгаа: Онгоцны буудлаас тосох (нэмэлт үйлчилгээний төлбөртэй), банкны данс нээлгэх, утасны дугаар, IRD татварын дугаар, автобусны билет авах, сургууль, хоттой танилцуулах, CV засаж сайжруулах, хэвлэхэд туслах.
-
Дасан зохицох, сэтгэл зүйн тусламж: Шинэ улс, орчин, оюутны амьдралд дасан зохицоход шаардлагатай бусад мэдээ, мэдээллээр хангах, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө 1 удаа төлбөргүй өгөх, шаардлагатай бол NominCounselling сэтгэл зүйн зөвлөгөөний багцаас 20% хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ Монгол хэлээр авах.
-
Дараагийн үйлчилгээний хөнгөлөлт: Суралцсан хөтөлбөрийн хугацаа дуусаад Шинэ Зеландад дараагийн сургалт төлөвлөвөл сонгох хөтөлбөр, хугацаанаас хамаарч мэргэжлийн үйлчилгээний хураамжаас 100% хүртэлх хөнгөлөлттэйгээр гэрээний хугацааг сунган үйлчилгээ авах.
-
Гэр бүлийн хөнгөлөлт: Оюутны төрсөн аав ээж, ах дүү, хүүхэд, эмээ өвөө Шинэ Зеландад сурах, аялах зорилгоор манайхаар үйлчлүүлбэл 20-50% хөнгөлөлт олгодог.

Шинэ Зеландад сурах боломжуудыг бидэнтэй ярилцаарай.

1
Англи хэлний сургалт
Ерөнхий англи хэлийг анхан шатнаас нь Шинэ Зеландад суралцах боломжтой. Тус улс нь Англи хэл сурах хамгийн тохиромжтой орнуудын нэг бөгөөд өдөр тутамдаа Англи хэлээр харилцангаа сурах-ажиллах-амрахыг зохистой хослуулан амьдрахад таатай. Мөн их сургуулийн элсэлтийн шаардлагад нийцэх Академик англи хэл суралцах олон сонголт бий. Жишээ нь тус улсын дотоодын Academic English -ийн NZCEL сургалт бий.
2
ЕБ-ын сургууль
Тус улс 13 жилийн ЕБ-ын системтнй. Таны 5-17 насны хүүхдүүд тус улсын ЕБС-ийн 1-13-р ангид гадаад оюутны визээр суралцах боломжтой. 10 хүртэлх насны хүүхэд 1 асран хамгаалагчтай хамт ирж суралцана.
Хэрвээ та хүүхдээ ирээдүйд Шинэ Зеланд, Австрали улсын их дээд сургууль, коллежид сургахаар төлөвлөж байвал 8-12-р ангид нь 6+ сараар Ахлах сургуулийн сурагчаар сургаж болно.
3
Төрийн их сургууль, коллеж
Шинэ Зеландад төрийн өмчийн 8 их сургууль, 16 коллеж байдаг ба их сургуулиуд топ 2% болон 500-д багтдаг (QS World University Ranking, 2025). Эдгээр нь бүх чиглэлийн инженер, боловсрол, анагаах, бизнес, нийгэм ба соёл, хөдөө аж ахуйн чиглэлүүдээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролыг санал болгодог. Нийт оюутны 15% нь гадаад оюутан ба тэд 70 өөр улс орноос ирж суралцаж байна.
4
Хувийн дээд сургууль
Шинэ Зеландын хувийн дээд сургуулиуд төрийн сургуультай ижил түвшний боловсролын зэрэг, диплом, сертивикатын хөтөлбөрүүд санал болгодог. Хувийн сургуулийн Бакалавр, Магистрыг төгссөнөөр төрийн сургуульд сурсан, төгссөнтэй ижил визний нөхцөлүүдтэй. Хувийн дээд сургууль нь их сургуулиудтай харьцуулахад илүү практик сургалттай, боломжийн төлбөртэй, Монгол оюутанд илүү тэтгэлэг, урамшуулал санал болгодог.
5
Pathway - Гүүрэн сургалт
9-р ангиа төгссөн Дунд боловсролын гэрчилгээтэй, эсвэл 12-р ангиа төгсөөгүй, төгссөн ч, их сургуулийн шаардлага хангахгүй бол үе шаттай 3 хүртэлх бэлтгэл хөтөлбөрт нийт 5 жил суралцах боломжтой. Мөн хэлний бэлтгэлтэй Магистр байна. Жишээ: Англи хэл 1 жил + Их сургуулийн бэлтгэл 1 жил + Бакалавр 3 жил эсвэл Англи хэл 6 сар + Магистар 1-2 жил гэх мэт. Боломжуудыг ярилцаарай.
6
Зеландын Засгийн газрын Манааки тэтгэлэг
Тус улсын 8 их сургууль, 3 технологийн коллежид бакалаврын дараах хөтөлбөр (postgraduate 6-12 сар), магистр (1-2 жил), докторын (3.5-4 жил) зэрэгт суралцах Монгол залууст Зеландын Засгийн газраас 100% тэтгэлэг олгодог. IELTS 6.5-тай, 1-2 жилийн ажлын туршлагатай, 18-40 настай байх зэрэг шалгууртай.
(уг тэтгэлэн түр зогссон)
