top of page

40% тэтгэлэгтэй судалгааны Магистрт сураарай.

Updated: Mar 30

Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр судалгаа хийж хаана ч байхгүй төлбөрөөр богино хугацаанд сурангаа гэр бүлээрээ Шинэ Зеланд улсад ажиллаж амьдармаар байна уу? Тэгвэл 1 жилийн хугацаанд Магистрын зэрэт суралцаж төгсөх сайхан боломжийг танилцуулж байна.


Энэхүү хөтөлбөрийн 2026 оны элсэлтэд Монгол оюутанд 40% тэтгэлэг, хөнгөлөлт санал болгож, 25,000 NZ$-ийн төлбөрөөр сурах боломжийг олгож байна (+ ном сурах бичиг 3,500$ + элсэлтийн хураамж 260$). Сургалт эхлэх хугацаа уян хатан ба 2026 оны 1, 3, 5, 7, 8, 11-р сард эхлэх боломжтой.



Элсэлтэд тавигдах шаардлагууд:

  • Та өмнө заавал судалгаа хийсэн туршлагатай байх албагүй ба менежментийн чиглэлээр судалгаа хийх өөрийн гэсэн санаатай (research idea) байх

  • IELTS 6.5 (оноо хүрэхгүй бол одоогийн хэлний түвшнээс хамаарч 4-8 сарын академик Англи хэлний NZCEL, IELTS сургалтад суух)

  • Бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр Бакалаврын дараах Graduate, Postgraduate хөтөлбөрт хамрагдаж, 75% үнэлгээтэй төгссөн байх (Монголд Магистарт сурсан байж болно)

  • Удирдах түвшний ажил 3+ жил хийсэн ажлын туршлагатай байх

  • Судалгаа хийх сонирхолтой (PhD түвшинд сурах бэлтгэл), түүнийгээ карьер төлөвлөгөөтэйгээ нийцүүлсэн байх.


Судалгааны Магистарт сурснаар

  • Ажил хийх цагийн хязгааргүй оюутны виз авна (7 хоногт 40 цаг ажиллах).

  • Гэр бүлийн хүн бүтэн цагийн ажил хийх эрхтэй ажлын виз авна.

  • 5-17 настай хүүхдүүд улсын сургуульд төлбөргүй суралцана.

  • Төгссөний дараа сургалтын дараах 3 жилийн ажлын виз авч, гэр бүлээрээ амьдрах боломжтой.

  • 1 жил магадлан итгэмжлэгдсэн байгууллагад бүтэн цагаар ажиллаад байнгын оршин суугчийн виз хүсэх боломжтой.

  • Үргэлжлүүлэн PhD буюу докторын судалгаа хийх боломжтой.


Дэлгэрэнгүй ярилцмаар байвал анкет бөглөж, манай Боловсролын Зөвлөх А.Одонзаяатай уулзалтын цаг товлоорой.


ОНЗА Боловсролын баг

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
ONZA kiwi logo
bottom of page