top of page

2 жил 40% тэтгэлэгтэй сураад 2 жилийн ажлын виз аваарай.

Updated: Jan 31

"Бизнесийн удирдлагаар бакалавраа хийсэн ч, IT-руу хөрвөмөөр байна, даанч Магистарт сурна гэхээр арай л холдоод, дахиад Бакалавр гэхээр 4 жил арай л урт, бас хөгшдөөд, ккк..."- манай харилцагч нарын түгээмэл санаа зовинол . Хэрвээ танд ч бас иймэрхүү эргэлзээ байгаа бол 2 жилийн түргэвчилсэн "Бизнес+IT" хосолсон Бакалаврын хөтөлбөрийг сонирхоорой. Та англи хэлний IELTS 6.0 оноо хараахан авч чадаагүй бол Шинэ Зеландын академик Англи хэлний NZCEL L4 бэлтгэлд 4 сар суралцаад IELTS шалгалтгүйгээр элсээрэй. Сурахад нас харгалзахгүй тул Та дараахь хөтөлбөрт анхаарлаа хандуулна уу.


Бизнесийн удирдлага ба мэдээллийн системийн удирдлагын хос мэргэжлээр хамгийн богино хугацаанд, хамгийн бага төлбөрөөр 2 жилийн турш 40%-ийн тэтгэлэг авч, 1 жилийн 22,500 NZ$-оор буюу 2 жилд нийт 45,000 NZ$-оор сурах хаана ч байхгүй боломжийг танилцуулж байна. 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй оюутны виз авна. Төгсөөд сургалтын дараах 2 жилийн нээлттэй ажлын виз авч, Шинэ Зеланд улсад гэр бүлээрээ ажиллаж амьдрах виз хүсэх боломжтой. Энэхүү хөтөлбөр нь 3 жилийн хөтөлбөрийг 2 жилд шахсан, түргэвчилсэн хөтөлбөр тул Та завгүй 2 жил сурах сэтгэл зүйн бэлтгэлтэй, төгсөөд эрэлт хэрэгцээтэй ажлын байранд ажиллах төлөвлөгөөтэй бол заавал судалж үзээрэй. Бидэнтэй www.onzoza.com сайтаар цаг товлож, нэмэлт мэдээлэл, зөвлөгөө аваарай.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг харна уу.

ОНЗА Боловсрол баг

Comments


ONZA kiwi logo
bottom of page