top of page

Бакалаврын зэрэгт тэтгэлэгтэй сурах уу?

Updated: Mar 30

2026 онд сургуулиа төгсөж байгаа эсвэл саяхан төгссөн ч, хаана юу сурахаа шийдэж чадаагүй хөөрхөн "хүүхэд"-дээ үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хиймээр байна уу? Тийм бол #шинэзеланд улс яахын аргагүй таны сонирхох ёстой улсуудын нэг. Тус улсын талаар эндээс, боловсролын системийнх нь талаар эндээс уншаарай. Хамгийн боломжийн төлбөрөөр хамгийн аюул багатай, тайван оронд хүүхдээ сурч, дэлхийтэй танилцаж өөрийгөө нээх аялалд нь Та хайртай үрдээ туслаарай. #onzaeducation #ШинэЗеландынЗууч


Шинэ Зеланд улсын 8 төрийн их сургууль, 20 орчим төрийн коллеж, томоохон хувийн дээд сургуулиуд бүх төрлийн мэргэжлээр Бакалаврын зэрэг санал болгож байна. Таны хүүхэд элсэлтийн академик шаардлага хангахгүй бол их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт эхлээд сурах, эсвэл дипломын түвшинд эхлээд суралцах боломжтой. Англи хэлний шаардлагын хувьд NZCEL L4 буюу IELTS 6.00-тай дүйцэх Академик англи хэлний чадвар шаардана. Сургууль, хөтөлбөрөөс хамааран элсэлтийн бусад шаардлага өөр өөр ба ЕБС-ийн голч дүн хамгийн багадаа 70% буюу B үнэлгээтэй байх хэрэгтэй.



Бидэнтэй хамтран ажилладаг сургуулиуд Монгол пасспорттой оюутанд тусгайлсан хөнгөлөлт, тэтгэлэг олгодог тул Та манай зөвлөхүүдтэй уулзалтын цаг товлоод дэлгэрэнгүй ярилцаарай. Жишээ нь 2026 онд Victoria University of Wellington сургуульд Бакалаврын түвшинд суралцах бүх гадаад оюутанд 15,000NZ$ тэтгэлэг санал болгосон байна. Мөн Бизнесийн удирдлага, IT, бизнесийн мэдээллийн систем зэрэг мэргэжлээр сурах оюутанд 25-35% тэтгэлгүүд санал болгож байна.


  • Төрийн их сургуулиудын гадаад оюутны төлбөр харьцангуй өндөр буюу 2026 онд дунджаар 1 жилийн 38,000-45,000 NZ$ байна. Төрийн коллежүүд, хувийн дээд сургуулиудын 1 жилийн төлбөр дунджаар 25,000-35,000 NZ$ тул бид хамгийн боломжит сургалтын төлбөртэй Category 1 магадлан итгэмжлэлтэй Бакалаврын хөтөлбөрүүдийг санал болгодог (төлбөр NZ$-оор).

  • Мөн санхүүгийн хувьд бэлэн биш бол шууд Бакалаврт элсэлгүйгээр тухайн чиглэлээрээ их сургуулийн бэлтгэл, 1-2 жилийн сертивикат, дипломын хөтөлбөрт сурч, хүсвэл 1 жил нэмж сураад Бакалаврын зэрэг авах боломжтой.

  • Заавал 12-р ангиа төгссөн байх шаардлагагүй ба 9-р ангиа амжилттай төгссөн Дунд боловсролын гэрчилгээтэй бол мөн суралцах боломжууд тул бидэнтэй холбогдоод дэлгэрэнгүй ярилцаарай.

  • Эрэлт хэрэгцээтэй ажил мэргэжлээр Бакалаврын зэрэгт суралцах тохиолдолд суралцах хугацаандаа гэр бүлээ авчрах боломжтой ба эхнэр, нөхөр нээлттэй ажлын виз, хүүхдүүд улсын ЕБС-д төлбөргүй суралцана.

  • Таны хүүхэд төгссөний дараа сургалтын дараах ажлын 3 жилийн виз авч, ямар ч төрлийн ажил хийх эрхтэй ба гэрлэсэн бол эхнэр, нөхөр мөн нээлттэй ажлын виз, хүүхдүүд улсын ЕБС-д төлбөргүй суралцах боломжтой байдаг.

  • 2026 оны 08-р сараас Шинэ Зеландад Бакалавраа төгссөн оюутан тус улсад 1 жил ажил хийвэл оршин суугийн виз хүсэх боломжтой болох гэж байна. Тиймээс та одооноос төлөвлөгөө гаргаарай.


ОНЗА Боловсрол баг

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
ONZA kiwi logo
bottom of page