top of page

Онгоцны буудалд буугаад сандрах хэрэггүй.

Updated: Mar 28

Та ачаа бараа ихтэй бол Auckland, Wellington хотын ОУ-ын онгоцны буудлаас Монгол хүнээр тосуулмаар байвал 100-150 NZ$-оор манай үйлчилгээг аваарай. Олон цаг нисээд ирэхэд тань Монгол хүн инээмсэглэн угтаж, таныг найрсгаар угтан авч, очих хаягийн хаалган дээр хүргэж өгөн, ачааг гэрт нь оруулж өгнө. Эсвэл та өөрөө Uber taxi дуудан үйлчлүүлбэл очих хаягаас хамааран 50-150 NZD төлөх боломжтой байдаг.


Мөн өдрийн цагаар буугаад, ачаа багатай яваа бол автобус, галт тэргээр өөрөө зорчих боломжтой.Auckland-ийн онгоцны буудлын экспресс автобусны талаар эндээс мэдээлэл харж болно.


Онгоцны буудлаас тосох үйлчилгээ
Онгоцны буудлаас тосох үйлчилгээ

Мөн Шинэ Зеландад анх удаа сурахаар, амьдрахаар ирж байгаа бол найдвартай хувь хүн, байгууллагаас үйлчилгээ авахыг зөвлөж байна. Хэдийгээр тус улс нь хамгийн аюул багатай улсын нэг боловч, гадаад оюутнууд, жуулчдын дөнгөж ирснийг далимдуулагч нар цөөнгүй байдаг. Та заавал зочид буудал, AirBNB-ээс үнэтэй өрөө, эсвэл хямд, харанхуй өрөө захиалах шаардлагагүй. Бид эхний 7 хоногоос эхлээд 6 сар хүртэл түр амьдрах байр олоход нь туслах боломжтой.


ONZA-тай гэрээтэй үйлчлүүлэгч төлбөргүй, бусад хүмүүст 100,000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлж байна. Та явахаас хамгийн багадаа 14 хоногийн өмнө бидэнд 75007599, 77091060, onzaeducation@gmail.com хаягаар хандаарай.


Гадаад оюутнуудтай хамт амьдрах нь найзтай болох, ярианы англи хэлээ сайжруулахад хэрэгтэй.
Гадаад оюутнуудтай хамт амьдрах нь найзтай болох, ярианы англи хэлээ сайжруулахад хэрэгтэй.

Бид доор дурдсан байрнуудаас сонгох, захиалга өгөх хуудсыг бөглөх, түрээсийн гэрээний нөхцөлийг Англиас орчуулж тайлбарлаж өгөх, урьдчилгаа төлбөр ба барьцаа шилжүүлэхэд, буцаан авахад нь тусална. #onzaeducation #ШинэЗеланд 


  • Auckland хотын төвд 2-4 (давхар) ортой жижиг өрөөнд 1 долоо хоногоор түр амьдарч болох ба 1 долоо хоногийн 220-260 NZ$ төлнө. Хэрэглээний бүх зардлууд багтсан, дундын гал тогоо, душ, 0-ын өрөөтэй.

  • Хотын төвөөс автобусаар (1 талдаа 2-3NZ$ орчим төлнө ) 20-30 минут орчим явах нарлаг оюутны хотхонд 1.5 сараар (6 долоо хоног) захиалахад 1 хүний single өрөө 285 NZ$, 3 сараар захиалахад 275 NZ$ төлөх ба барьцаа 700 NZ$ байна. Нийт түрээсийн төлбөрийг барьцааны хамт төлж, гэрээг байгуулна. Бүрэн тавилгатай, цахилгаан, усны төлбөр, интернет багтсан, мини хөргөгчтэй. Нийтийн душ, жорлон, гал тогоо, gym, амрах өрөө, барбекью хийх талбай ашиглана.

  • Хэрвээ Монгол гэр бүлийн хаусны хажуу 1 өрөөнд эхний 1-3 сар байрлах бол 7 хоногт 1 хүний 250NZ$ ба 7 хоног бүр урьдчилан төлнө. Бүрэн тавилгатай, цахилгаан, усны төлбөр, интернет багтсан, өөрийн О, душтэй. Хотын төвөөс 10 минут машинаар, 30 минут автобусаар явах хаус хороололд байна.

  • Хотын төвд оюутны хотхонд амьдрах бол нэг өрөөнд 1 хүн 7 хоногт 275NZ$ - 320NZ$ ба 7 хоног бүр урьдчилан төлнө. Доод тал нь 6 сараар түрээсэлдэг ба 11-2-р сарын үед 1-2 сараар түрээслэх боломжтой. Бүрэн тавилгатай, цахилгаан, усны төлбөр багтсан. Application fee 150 NZ$, барьцаа 1000 NZ$. Дотроо гал тогоо, О, душтэй ба 1-2 оюутантай хамт хэрэглэнэ. Интернэтээ өөрөө төлнө.

  • Auckland хотод одоо амьдарч байгаа Монголчууд, бусад оюутнуудтай өрөө хувааж амьдрах сонирхолтой байвал бид мөн асууж өгч болно. Мөн тантай ойролцоо өдөр тус улсад ирж байгаа #onzaeducation-ний бусад оюутнуудтай холбож өгснөөр урт хугацаанд амьдрах байраа хамтдаа хайж болох юм.


Оюутны байр


ONZA Education

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
ONZA kiwi logo
bottom of page