Гэр бүлээрээ Шинэ Зеландад амьдрах боломжтой юу?
- Odonzaya A
- Oct 23, 2024
- 2 min read
Updated: Mar 30
Манайд ирдэг түгээмэл асуулт. Тиймээ, гэр бүлээрээ Шинэ Зеландад амьдрах хамгийн найдвартай бөгөөд таатай боломж бол эхнэр, нөхрийн хэн нэг нь Магистрын зэрэгт суралцах юм. Хамгийн гол нь Та санхүүгийн хувьд сургалтын төлбөрөө төлөх, өөрийн болон гэр бүлийнхээ эхний жилийн амьдрах зардлыг найдвартай орлогын эх үүсвэрээс бэлдсэн байх хэрэгтэй. #onzaeducation, #шинэзеландынзууч
Шаардлага
Академик IELTS 6.5-тай дүйцэх Англи хэлний чадвар шаардах ба 1-2 жилийн хугацаатай Магистрын хөтөлбөрт элсэх боломжтой.
Хэлний оноо хүрэхгүй бол хэлний бэлтгэлд суралцах, Шинэ Зеландын NZCEL L4 ба L5 академик англи хэлний курсэд эхлээд суралцах боломжтой (энэ хугацаанд гэр бүлээ авч явах боломжгүй).
Магистрын зэрэгт суралцаж төгсөхөд сургууль, хөтөлбөрөөс хамааран сургалтын төлбөр 1 жилийн 35,000-55,000 байдаг. Жишээ нь 2026 онд төрийн их сургууль University of Aucklandын Мастерын дундаж төлбөр 42.000 NZ$ байхад, Victoria University of Wellington 38.000 NZ$ байна.
Auckland хотод байршилтай томоохон хувийн дээд сургуулиудын 1 жилийн төлбөр дунджаар 35.000 NZ$, төрийн коллежүүдийн төлбөр 33,000 NZ$ байна.
ONZA Education -ээр зуучлуулаад хөнгөлөлт, тэтгэлийн талаар цаг үеийн шинэ мэдээлэл аваарай. Жишээ нь 2026 онд Victoria University of Wellington-ний Магистарт 10,000 NZ$-ийн тэтгэлэг зарласан байна. Мөн хувийн томоохон дээд сургуулиуд Master of Management, MBA, Master of Data analytics, Business Informatics, IT, Software Engeinrring зэрэг чиглэлээр 25-40% тэтгэлэг зарласан байгаа тул манай мэргэшсэн зөвлах А.Одонзаяатай уулзалтын цаг товлоод ярилцаарай.
Магистрын зэрэгт Шинэ Зеландад сурснаар суралцах хугацаанд
гэр бүлийн виз спонсорлож хамт амьдрах боломжтой.
Оюутан 25 цагийн ажиллах эрхтэй. (судалгааны магистр цагийн хязгааргүй)
Гэр бүлийн хүн ажлын виз авч, бүтэн цагаар ямар ч төрлийн ажил хийх эрхтэй.
Гэр бүлийн хүний ажлын визийг дагалдаж 5-19 насны хүүхдүүд улсын ЕБС-д сургалтын төлбөргүй суралцана.
Мөн төгсөөд Та
3 жилийн нээлттэй ажлын виз авч
гэр бүлтэйгээ үргэлжлүүлэн хамт амьдарч
эхнэр/нөхөр мөн ажлын нээлттэй визтэйгээр
2-уулаа ямар ч төрлийн ажил хийх эрхтэй.
хүүхдүүд улсын ЕБС-д сургалтын төлбөргүй суралцана.
магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 1 жил бүтэн цагаар ажиллаад, ажлын саналтай бол шууд оршин суух виз хүсэх боломжтой.
эрэлт хэрэгцээтэй ажлын байранд ажиллах санал авбал байнгын оршин суух виз хурдан хугацаанд авах боломжтой.

Англи хэл эхлээд сурах хэрэгтэй бол эндээс, дюутны визний шаардлагын талаар эндээс, амьдрах зардлын талаар эндээс уншаарай. Шинэ Зеланд улсын талаар мэдээлэл авмаар байвал эндээс, боловсролын системийн талаар эндээс үзэж болно.
Өөрийн нөхцөл байдлыг ярилцмаар байвал бидэнтэй цаг товлоод уулзаарай.
ОНЗА Боловсрол баг




Nice info.
Баярлалаа.