Rangitoto College шилдэг Ахлах сургуульд суралцах боломж
- Odonzaya A
- Sep 16, 2024
- 3 min read
Updated: Feb 4
Таны хүү, охин 8-12-р ангид сурдаг бол Шинэ Зеланд улсын Ахлах сургуульд гадаад оюутны төлбөр төлж, 1 улирал буюу 3-аас дээш сар суралцах боломжтой. Шинэ хичээлийн жил 2-р сард эхэлдэг ба 4 улиралд (term) хуваагдаж хичээллэн, 12-р сарын эхээр амардаг.
Та хүүхдийнхээ боловсролд үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бид дуртайяа тусална. Таны хүүхэд олон улсын чанартай боловсрол эзэмшингээ Англи хэлээ сайжруулж, найзуудтай болж, өөрийгөө нээж, бие даан амьдрах анхны алхмаа хийхэд нь Та туслаарай. Хэрвээ та хүүхдээ ирээдүйд Шинэ Зеланд ба Австрали улсын их дээд сургууль, коллежид сургахаар төлөвлөж байвал Ахлах сургуулиас эхлэн шат дараатай олон боломжит Pathway сонголтуудыг бид төлөвлөж өгнө.

ОНЗА нь Оакланд (Auckland) хотод байршилтай, улсын шилдэг Ахлах сургууль Rangitoto College-той (https://www.rangitoto.school.nz/international/) хамтран ажиллаж байна. Бид тус сургуультай байгуулсан гэрээний дагуу сургуульд элсэхээс эхлээд буцах хүртэл нь таны хүүхдэд хэрэгцээтэй мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч туслах болно. Бид сэтгэл зүйн эрүүл мэндийн мэргэжлийн Зөвлөх ба боловсролын Зөвлөхтэй тул Таны хүүхэдтэй ойрхон ажиллаж, дотоод хүнээ нээх, өөрийн сонирхлоо олж илрүүлэхэд нь тусалж, хэрэгтэй үед нь найз шиг, ах эгч шиг, багш шиг бас аав ээж шиг нь байж халамжлах болно.

Rangitoto College (Рангитото коллеж) нь 4000 орчим сурагчтай ба 25 өөр улс, үндэстний 200 орчим хүүхэд гадаадаас түр хугацаагаар ирж суралцаж байна. Сурагчид Зеландын ЕБ-ын NCEA эсвэл олон улсын IB гэрчилгээтэй төгссөнөөр Зеланд болон бусад улс оронд дараагийн түвшний боловсрол эзэмших шаардлагыг хангадаг.
2025 оны сургалтын төлбөр, бусад зардлаас дурьдвал:
1 улирлын (10 долоо хоног) төлбөр 4875 NZ$
Эрүүл мэндийн даатгал 635 NZ$ (1 жилийн)
Амьдрах айл олох хураамж 450 NZ$
Амьдрах байр 7 хоногт 380 NZ$
Нийт зардал 1 улиралд 10.668 NZ$ 2

Дээрх зардалд багтаагүй зүйлс: Виз мэдүүлэх төлбөр, онгоцны тийз, дүрэмт хувцас, нөтбук, үзэг харандаа зэрэг бичгийн хэрэгсэл, аялал зугаалга, кармааны мөнгө, ONZA Education-ний мэргэжлийн үйлчилгээний хураамж.


Яагаад Rangitoto College гэж?
Гайхалтай байршилтай: Рангитото коллеж нь Шинэ Зеландын хамгийн том хот Auckland хотод, дэлхийн хамгийн шилдэг газар зүйн байршлуудын нэгт Northshore-т байрладаг. Сургуулийн орчин аюулгүй, цэвэр бөгөөд Mairangi Bay далайн эргээс 5 минутын алхах газар, Auckland хотын төвөөс 20 минут машинаар явах байршилд байрладаг. Шинэ Зеландын иргэдийн, ялангуяа Northshore дүүрэгт оршин суугчдын амьдралын чанар илүү сайн бөгөөд нутгийн иргэд гадаад оюутан, сурагчдыг эелдэг, найрсгаар угтан авдаг.
Академик амжилт сайтай: Рангитото коллеж NCEA болон IB гэсэн дэлхийн түвшний чанартай хөтөлбөрүүдийг санал болгосноор төгсөгчид тогтмол өндөр академик амжилт үзүүлж, дотоодын болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн ордог.
Хичээлийн сонголт уян хатан: Сурагчид академик болон мэргэжлийн олон төрлийн хичээлээс сонгон суралцах боломжтой. Хөтөлбөрөөсөө түрүүлж яваа шилдэг сурагчдад зориулсан ахисан түвшний хичээлүүдээс гадна Англи хэлний түвшин доогуур сурагчдад хэлний чадвар сайжруулах ESOL хичээл санал болгодог.
Тусгай хөтөлбөрүүдтэй: Сурагчид хичээлийнхээ хажуугаар өөрийн сонирхлоор спорт, хөгжим, соёл уламжлалын зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой. 4-р улирлын үйл ажиллагааны хөтөлбөрүүд богино хугацааны гадаад сурагчдад зориулагддаг бол регби болон SPA хөтөлбөр нь спорт сонирхдог сурагчдад зориулагддаг.
Дасан зохицоход тусгай дэмжлэг үзүүлдэг: Гадаад сурагчдыг шинэ орчинд дасан зохицоход нь олон улсын туршлагатай багш ажилтнууд дэмжин ажилладаг. Сурагчид тусгай сонгон шалгаруулалтын үйл явцын дагуу сонгогдсон гэр бүлүүдийн гэрт тухтай амьдрах боломжтой.
Сургалтын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, орчинтой: Тус сургуулийн цогцолборт орчин үеийн тоног төхөөрөмж бүхий анги танхимууд, Шинэ Зеландын хамгийн шилдэг ахлах сургуулийн номын сан, компьютерын лаборатор, өндөр хурдны Wi-Fi интернет, олимпийн стандарт бүхий цаг агаарын бүх нөхцөлд тохирсон хоккейн талбай, гурван спортын заал, хүндийн өргөлтийн өрөө, цаг агаар үл хамаарах хөнгөн атлетикийн зам, таван спортын төрлийн талбай, физик, хими, биологи болон электроникийн лабораторитай шинжлэх ухааны туршилт хийх тусгай зориулалтын блокууд, телевиз болон кино студи бүхий англи хэлний блок, жүжгийн танхим, бэлтгэл болон тоглолтын талбайтай хөгжмийн блок, шалны пүрштэй бүжгийн студи, хоёр орчин үеийн том усан бассейн багтдаг.
Хэрвээ та #ONZAEducation-ээр үйлчлүүлэх бол бид суралцах хугацаанаас хамаарч дараах мэргэжлийн үйлчилгээний хураамжаар үйлчилж байна. Энэхүү хураамжид оюутны визний туслалцаа үзүүлэх төлбөр багтсан ба бусад багц зөвлөгөө, үйлчилгээний дэлгэрэнгүйг манай вэбсайтын Үйлчилгээ цэснээс харна уу. Ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл хэрэгтэй бол онлайн уулзалтын цаг товлоно уу.
1 улирал сурах бол 2,000,000 төгрөг
2 улирал сурах бол 1,500,000 төгрөг
3 улирал сурах бол 1,000,000 төгрөг
4+ улирал сурах бол 600,000 төгрөг

ОНЗА Боловсрол баг
Comments