top of page

Яагаад заавал Шинэ Зеландад Англи хэл сурна гэж?

Updated: Mar 30

Англи хэл сурах нь таны өөртөө итгэлтэй байдал, ирээдүйн боломжууд, илүү сонирхолтой ажил амьдралын хүрээлэл авчрахыг Та мэдээд байгаа ч хэзээ, хаана, яаж вэ, хэнээс тусламж авах вэ гэж бодсоор байна уу? Ялангуяа Англи хэлтэй улсад нь очоод суръя гэж бодовч, аль улсыг сонгож очих вэ гэж эргэлзэж байгаа бол бид танд #шинэзеланд-ыг эргэлзэлгүйгээр сонгохыг зөвлөж байна. #англихэл Учир нь хамгийн түрүүнд Таны бодолцох ёстой зүйл бол тухайн улсын гадаад оюутнуудыг уриалан дуудаж байгаа боловсролын бодлого, ард иргэдийнх нь хүлээн авах байдал, аюулгүй найрсаг орчин ба виз гаралтын түвшин юм. Шинэ Зеланд улс бусад англи хэлтэй улсуудаас энэ үзүүлэлтүүдээрээ 1т жагсаж байгааг Та бусад мэдээллийн эх үүсвэрүүдээс шалгаад үзээрэй.


ONZA Education нь 2026 онд хэл сурах Монголчуудад Auckland хот дахь Category-1 зэрэглэлтэй хамгийн шилдэг хэлний сургуулиудад, хамгийн өндөр хөнгөлөлт, урамшууллыг санал болгож, мэргэжлийн багц зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байна. 🤗.



Англи хэлийг Шинэ Зеландад сурах маш олон шалтгаан бий ч, цөөнийг энд дурдъя!


  • Сургалтын төлбөрөө банкны дансандаа хадгалж байгаад виз нь урьдчилсан байдлаар батлагдсан захиагаа хүлээн авсны дараа төлбөрөө сургуульдаа төлөх боломжтой.

  • Та #шинэзеланд - ийн аяллын визтэй үед 3 хүртэлх сар Англи хэлний болон бусад сургалтад хамрагдах боломжтой.

  • 2026 онд Англи хэл сурах Монгол оюутан дараах хөнгөлөлттэй үнээр тус улсын хамгийн сайн хэлний сургуулиудад сурах боломж байна. 6+ сар сурвал 1 сар үнэгүй сурах урамшууллууд байна. Бидэнтэй ярилцаарай.

  • Та 60 настай байсан ч, Англи хэлийг Шинэ зеландад суралцах боломжтой.

    Тус улсад нас хүйс, арьсны өнгө, гадаад төрх, шашин, үзэл бодол зэргээр ялгаварлан гадуурхах үзэгдэл бусад улстай харьцуулахад маш бага ба одоогоор цөөхөн Монголчууд сурч, ажиллаж амьдарч байна.

  • Шинэ Зеланд нь гайхалтай үзэсгэлэнт байгальтай, тэдгээрийн ихэнх нь зөвхөн Шинэ Зеландад л байдаг. Хэрэв та сонирхолтой байгаль дэлхий, адал явдалд дуртай бол Шинэ Зеланд таны заавал очих ёстой газрын жагсаалтад байх хэрэгтэй.

  • Шинэ Зеланд дахь оюутны амьдрал, оршин суугчид шигээ амгалан тайван ба байшинд биш байгальд ихэнх цагийг өнгөрөөдөг. Та сурангаа амгалан тайван амьдралын хэв маягийг туршиж үзмээр байвал заавал зочлоорой. Бас мэдээж олон үндэстний хоол гээд хөгжилдөх зүйл зөндөө бий.

  • Уугуул иргэд Маори үндэстэн 700 жилийн өмнө Шинэ Зеландад анх ирж суурьшсан бөгөөд тэдний халуун дулаан соёл, найрсаг байдал, амьдралын тухай үзэл бодол нь Шинэ Зеландын өнөөдрийн амьдралд өргөн тархсан шинж.

  • Хэрвээ та Шинэ Зеландын их дээд сургууль, коллежид суралцахаар төлөвлөж байвал, дотоодын академик Англи хэлний NZCEL Level 4 ба Level 5 сургалтуудад суралцах нь үр дүнтэй. Учир нь та IELTS, PTE зэрэг шалгалт өгөх шаардлагагүй ба 3-4 сарын NZCEL сургалтад сууж, явцын дунд 19 шалгалт өгч, амжилттай давснаар NZCEL Level 4 нь IELTS 6.0 ба NZCEL Level 5 нь IELTS 6.5-тай тэнцэх гэрчилгээтэй төгсөнө.


Доор жишээ төлбөрийн мэдээлэл харуулав. Таны сонгох сургууль, хэзээ сурахаас хамаарч, төлбөр өөр байх боломжтой. Тиймээс бидэнтэй цаг товлоод ярилцаарай.



ONZA Education team

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
ONZA kiwi logo
bottom of page